“Их-7” ОХУ-д хурцадмал байдлыг намжаахыг уриалав

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

“Их-7” ОХУ-д хурцадмал байдлыг намжаахыг уриалав

“Их-7” ОХУ-д хурцадмал байдлыг намжаахыг уриалав

"Их 7"-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нар ОХУ Украины хилийн ойролцоогоос цэргүүдээ татан авч байгааг нотлох баримт байхгүй байгаа тул нөхцөл байдалд маш их "санаа зовсон" хэвээр байна гэж өнгөрсөн Бямба гарnгт мэдэгдэв.

Тэд Мюнхений аюулгүй байдлын бага хурлын хүрээнд өнгөрсөн Бямба гаригт уулзаж, Украины асуудлыг хэлэлцээд, хамтарсан мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд "Бид ОХУ-д дипломат арга замыг сонгож, хурцадмал байдлыг намжааж, Украины хилийн ойролцоох бүс нутгаас цэргийн хүчээ бодитоор гаргаж, олон улсын амлалтаа бүрэн биелүүлэхийг уриалж байна" гэжээ.

ОХУ Украины бүсээс цэргүүдээ татаж буйг нотлох баримт нотолгоо байхгүй тул эхний ээлжид ийм алхмыг авч хэрэгжүүлэхийг тус улсад мөн уриалсан байна.

"Их 7″-гийн бүлгийн сайд нар “Укрианы эсрэг чиглэсэн цэргийн аливаа түрэмгийлэл нь Оросын эдийн засагт ноцтой, урьд хожид үзэгдээгүй хохирол учруулах санхүү, эдийн засгийн өргөн хүрээг хамарсан хориг арга хэмжээнүүдээс эхлээд асар их хортой үр дагавар дагуулна” гэж анхааруулжээ.

Мөн ОХУ цэргийн хүчээ Украины эргэн тойронд зузаатгаж байгааг Европ тивд хүйтэн дайнаас хойш цэрэг байршуулсан хамгийн том ажиллагаа хэмээн тодорхойлоод, энэ нь дэлхийн аюулгүй байдал, олон улсын дэг журамд сорилт болж байна гэжээ.

Германы Гадаад хэргийн сайд Анналена Бербок Бямба гаригийн уулзалтыг даргалан явуулсныхаа дараа хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэл хийж, ОХУ-д хурдадмал байдлыг намжааж, дипломат арга замаар шийдэлд хүрэх “Их 7"-гийн бүлгийн уриалгыг хүлээн авахыг уриалсан байна.

Эх сурвалж: REUTERS, ASIA NIKKEI, TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж