Орон нутагт хоёр настнуудын бүртгэл энэ сарын 28-нд эхлэх үү?

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

Орон нутагт хоёр настнуудын бүртгэл энэ сарын 28-нд эхлэх үү?

Орон нутагт хоёр настнуудын бүртгэл энэ сарын 28-нд эхлэх үү?

Орон нутагт энэ сарын 28-ны өдрөөс хоёр настнуудын бүртгэлийг эхлүүлэх эсэх эцсийн шийдвэр гараагүй байна. Орхон аймгийн Боловсрол соёлын газрын дарга О.Ариунгэрэлтийн мэдээлснээр, тус аймагт гурван настнуудаа хүлээн авч эхэлснээс хойших 14 хоногийн хугацааг ажиглах, нөгөө талаас халдварын нөхцөл байдлыг харгалзан үзэж хоёр настнуудыг хүлээн авах эсэхийг шийдэхээр болжээ.

Бүртгэлийг явуулахдаа тухайн цэцэрлэгийн захиргаа хамрах тойргийн хүүхдүүдээ бүртгэж авах бөгөөд цэцэрлэгийн ачаалал, хүчин чадлаас шалтгаалан хүүхдийн тоо харилцан адилгүй байх аж. Бүртгэл нэгдсэн байдлаар явагдаж, эцсийн судалгаа гараагүй байгаа учир нэмэлт ангид бүртгэж авах эсэх нь өнөөдрийн байдлаар тодорхой болоогүй байна.

Дунд бүлэгт: 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,

Ахлах бүлэгт: 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн,

Бэлтгэл бүлэгт: 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн хүүхдийг нэмэлтээр бүртгэж, цэцэрлэгт хамруулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж