ЭМЯ: 488 шинэ тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 488 шинэ тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ

ЭМЯ: 488 шинэ тохиолдол батлагдаж, хоёр хүн нас баржээ

Эрүүл мэнийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагт хийсэн шинжилгээгээр Covid-19-ийн 488 шинэ тохиолдол батлагджээ. Мөн хугацаанд архаг суурь өвчтэй, Covid-19 хавсарсан 41-80 насны хоёр хүн нас барсан байна.

Шинээр батлагдсан тохиолдлоос Улаанбаатарт 274, орон нутагт 214 тохиолдол тус тус бүртгэгджээ. Өмнөговь аймагт хамгийн олон буюу халдварын нийт 34 тохиолдол батлагдсан бол хамгийн бага нь Дархан-Уул аймагт 3 тохиолдол гарч, 21 аймгаас долоон аймагт халдвар илрээгүй байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт эмчлүүлж буй 4631, гэрийн хяналтад 14,437 хүн байгаа аж. Хэвтэн эмчлүүлэгчдийн 1027 нь хүүхэд, 296 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдээс 453 хүний бие хүнд, 45 хүний бие нэн хүнд байгаа ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж