“Мисс Монголиа-2010” тун удахгүй болно

Хуучирсан мэдээ: 2010.08.19-нд нийтлэгдсэн

“Мисс Монголиа-2010” тун удахгүй болно

“Шилмэл загвар”, “Мисс ассоциаци”-аас жил бүр зохиодог “Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээн УДЭТ-т есдүгээр сарын 9-нд болох гэж байна. Найм дахь жилдээ амжилттай зохиогдож буй тус тэмцээн энэ жилээс  сүлд дуутай болж байгаа юм. Энэхүү дууг тэмцээний шагналт миссүүд дуулж байгаа гэсэн шүү. Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох хацар гоо охидын бүртгэл өчигдөр дуусчээ. Одоогоор 30 гаруй бүсгүй бүртгүүлжээ. “Мисс Монголиа” тэмцээнээс шалгарсан миссүүд тив дэлхийн томоохон тэмцээнүүдэд Монгол улсаа төлөөлөн оролцох эрх авдгаараа ихээхэн ач холбогдолтой. Гоо сайхан, мэдлэг, боловсрол, авьяас чадвараа гайхуулан өрсөлдөх эдгээр 30-н бүсгүйн хэн нь шилдэг оролцогч болон титмийн эзнээр шалгаран монголоо төлөөлөн “Дэлхийн мисс”-т өрсөлдөх бол оо.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж