CNN, AFP-ийн сэтгүүлчид Донбасст бууны суманд өртжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

CNN, AFP-ийн сэтгүүлчид Донбасст бууны суманд өртжээ

CNN, AFP-ийн сэтгүүлчид Донбасст бууны суманд өртжээ

Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырскийг өнгөрсөн Бямба гаригт дагалдан явсан Америкийн CNN телевизийн суваг, Францын “Франс Пресс” агентлагийн сэтгүүлчид Донбасст бууны суманд өртсөн талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Тус улсын ерөнхийлөгчийг дэмжигч Ард түмний зарц намын төлөөлөгч Юлия Паличук “Донбасст өнгөрсөн Бямба гаригт Украины парламентын гишүүд болон гадаадын сэтгүүлчид бууны суманд өртсөн” гэж мэдэгдсэн байна. Мөн Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко Дотоод хэргийн сайд Денис Монастырский ч бууны суманд өртсөн гэж мэдэгджээ.

“Франс Пресс” агентлагийн мэдээнд "Украины Дотоод хэргийн сайдыг фронтын шугам руу өнгөрсөн Бямба гаригт дагалдан явсан сэтгүүлчид рүү миномётоор буудсан" гэж дурджээ. "Украина-24" телевиз өмнө нь “Бууны суманд өртсөн Украины парламентын гишүүд болон гадаадын сэтгүүлчид бэртэж гэмтээгүй” гэж мэдээлсэн байна.

Донбасст өнгөрсөн Пүрэв гаригт байдал хурцдаж, өөрсдийгөө Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улс гэж тунхаглагсад "Украины аюулгүй байдлын хүчнийхэн хэдэн арван халдлага үйлдсэн" гэж зарлав.

Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсын удирдлага гэх салан тусгаарлагчид Украины түрэмгийллийн аюулын улмаас юуны өмнө эмэгтэйчүүд, хүүхдүүд, өндөр настнуудыг Ростов муж руу түр нүүлгэн шилжүүлэхээ мэдэгдсэн билээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, Украины аюулаас хамгаалах хүчний ангиуд өнгөрсөн хоногт Бүгд Найрамдах Луганск ард улсын нутаг дэвсгэр рүү 49 удаа бууджээ. Энэ талаар Бүгд Найрамдах Луганск ард улсын Гал зогсоох дэглэмийн Хяналт, зохицуулалтын нэгдсэн төвөөс мэдэгдсэн байна.

Эх сурвалж: TASS, CNN, RIA NOVOSTI, MK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж