УБТЗ: “0” цэгээс 1894 чингэлэг татан авч, ачаа хүлээн авагч нарт олголоо | News.MN

УБТЗ: “0” цэгээс 1894 чингэлэг татан авч, ачаа хүлээн авагч нарт олголоо

УБТЗ: “0” цэгээс 1894 чингэлэг татан авч, ачаа хүлээн авагч нарт олголоо

УБТЗ: “0” цэгээс 1894 чингэлэг татан авч, ачаа хүлээн авагч нарт олголоо

УБТЗ ард иргэдэд "0" цэгээр орж ирж буй ачаа барааг хямд өртгөөр хүргэх үүднээс олон ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэж байна. Энэхүү цэгээс чингэлэгтэй ачаа татан авах үйл явцын талаар Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн дарга Г.Цогтбаатараас тодрууллаа.

-"0" цэгээр өдөрт хичнээн чингэлэг хүлээн авч байна вэ? 

-Нэгдүгээр сарын 11-нээс хойш хоёрдугаар сарын 17-ны байдлаар “0” цэгээс нийтдээ 1894 чингэлэг татан авч, гаалийн талбайд бүрдүүлэлтийг нь хийлгэж, ачаа хүлээн авагч нарт олгоод байна. Өдөрт татан авч байгаа чингэлгийн тоо харилцан адилгүй байна. Өнгөрсөн хугацаанд хамгийн багадаа 40, хамгийн дээд тал нь 73 чингэлэг татан авсан.

-Татан авч байгаа чингэлгийн хувьд ямар ачаа голлож байна вэ?

-Төрөл бүрийн буюу каргоны ачаа. Барилгын материал, өргөн хэрэглээний бараа түлхүү орж ирж байна. Цөөн тооны хүнс, түргэн гэмтэх, муудах ачаатай чингэлэг, мөн бага хэмжээний химийн бодисууд байна.

-Чингэлэг татан авалт, олголтын явцад хүндрэл гарч байна уу?

-Замын-Үүд Шилжүүлэн ачих анги үндсэн чиг үүргээсээ гадна “0” цэгээс татан авсан чингэлгийг Логистикийн төвийн терминал дээрээ төвлөрүүлж, тэндээсээ олголтыг гүйцэтгэдэг. Энд манай ангийн 20 ажилтан, Олон улсын тээвэр зуучийн төвөөс долоон ажилтан өдөр болгон 07.30-00.00 цагийн хооронд хоёр ээлжээр ажиллаж байна. Хүндрэл бэрхшээлийн хувьд харьцангуй гайгүй байна.

-Татан авсан чингэлгүүдийг Замын-Үүдээс-Улаанбаатар хүртэл хэрхэн тээвэрлэж байна вэ?

-Төмөр замаар 20 футын 96, 40 футын 120 чингэлэг явсан байна. Бусад нь авто тээврээр явжээ. Авто тээврээр явж байгаа ачаа дотроо хоёр төрөл байна. Гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй автомашинд шууд ачигдсан 20 футын ес, 40 футын 83 чингэлэг ачигдаад явсан. Дийлэнх нь Замын-Үүдэд олголт хийгдээд автомашинд шилжүүлэн ачилт хийснээр явж байна.

-Төмөр замын тээврийн тариф, авто тээврийн тарифаас хямд. Тээврийн үнийн өсөлт бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд шууд нөлөөлж байна гэдэг. Гэтэл үйлчлүүлэгчид авто тээврийг түлхүү сонгож байгаагийн учир шалтгааныг юу гэж харж байна вэ?

-Үнэ тарифийн хувьд төмөр замын тээвэр авто тээврээс 2-2.5 дахин хямд, аюулгүй байдлын хувьд хамгийн найдвартай. Гэвч үйлчлүүлэгчдэд авто тээврийг сонгох хэд хэдэн шалтгаан байх шиг байна. Нэгдүгээрт, авто тээврээр явж байгаа ачаа цаг хугацааны хувьд харьцангуй хурдан, хаалганаас хаалганд хүргэдгээрээ давуу талтай. Хоёрдугаарт, өөрийн гэсэн салбар зам, агуулахгүй үйлчлүүлэгчдийн хувьд төмөр замаар очсон ачаагаа аль нэг салбар замтай терминал дээр аваад, тэндээсээ дахин автомашинд ачиж, өөрийн агуулах, талбайд хүргүүлэх шаардлага тулгардаг бололтой. Харин өөрийн гэсэн салбар замтай, терминал, агуулахтай үйлчлүүлэгчид төмөр замыг шууд сонгодог. Гэхдээ тийм үйлчлүүлэгч маш цөөн шүү дээ.

-Хоосон чингэлгүүдийг буцааж эхэлсэн гэсэн байх аа?

-Тиймээ, “0” цэгээс чингэлэгтэй ачааг бид Логистикийн төв дээрээ хүлээн авч, олголтыг гүйтцэхийн зэрэгцээ хоосон чингэлгийг буцаах үйл ажиллагааг хариуцаж байна. Өөрөөр хэлбэл, чингэлэгтэй ачааг хүлээж аваад, автомашинд гар аргаар болон авто ачигчаар шилжүүлж ачаад, суларсан чингэлгийг буцаана. Ингэхдээ Замын даргын тушаалаар эдгээр хоосон чингэлгийг өөрийн талбайдаа үнэ төлбөргүй хадгалах, талбай дахь өргөлт, буулгалт, “0” цэг рүү ачих ажлыг төмөр замчид үнэ төлбөргүй гүйцэтгэж байгааг энд онцлон хэлмээр байна. Мөн Улаанбаатар руу ачаатай явсан чингэлгүүд ч гэсэн буцаад Замын-Үүдэд ирэхэд буулгах, зөөх, хураах ажлыг үнэ төлбөргүй гүйцэтгэж байна. Тээврийн үнийн өсөлтийн улмаас бараа, бүтээгдэхүүний үнэ асар хурдтай нэмэгдэж байна шүү дээ. Тэгвэл УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ард иргэдэд “0” цэгээр орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүний аль болох хямд өртгөөр хүрээсэй гэдэг үүднээс ийм арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар 500 чингэлгийг “0” цэг рүү хүргэж, Хятадын талд хүлээлгэж өгсөн.

                                                                   Сэтгүүлч Б.Гүнжинлхам
Гэрэл зургийг Б.Тэмүүлэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-20 213.87.144.138

>>>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж