Хөшигийн хөндийд 600 айлын орон сууц барина

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

Хөшигийн хөндийд 600 айлын орон сууц барина

Хөшигийн хөндийд 600 айлын орон сууц барина

"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хотын төвлөрлийг сааруулах тэлэх, дагуул хот байгуулахаар Төв аймаг, Хөшигийн хөндийд 150 мянган оршин суугчтай шинэ суурьшлын бүс бий болгох ерөнхий төлөвлөгөө боловсруулж буй.

Бүтээн байгуулалтын ажил энэ хавар эхлэхээр болжээ. Эхний ээлжинд Засгийн газрын нэгдсэн цогцолбор, Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах болон ИНЕГ-ын 600 айлын орон сууцны барилгын зураг төсөл бэлэн болжээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд тэргүүтэй холбогдох нийслэлийн удирдлагууд өчигдөр (2022.02.19) тус ажлын зураг төсөл, газрын байршлыг шалгав. Тухайлбал, ИНЕГ-ын ажилтнуудын орон сууцыг дагаад 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэргийг цогцоор нь шийдсэн хотхон сүндэрлэх юм.

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудлын орчимд багагүй газар иргэд, аж ахуйн нэгж авсныг Ерөнхий сайд шүүмжлэв.

Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын шийдвэр албажихаас өмнө иргэд яаж мэдэж, газар авсан байх вэ. Энэ бол цэвэр авлигатай холбоотой асуудал" гэв.

Улмаар энэ асуудлыг шалгахыг Шадар сайд С.Амарсайханд үүрэг болгов. Мөн энэ үеэр Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргад хариуцлага тооцож, цаашид энд шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм.

Төв аймаг, Хөшигийн хөндийд орон сууцны хороолол, эмнэлэг, сургууль, оюутны хотхон, үйлчилгээний төвүүдийг БНСУ, Казакстан, Сингапур улсын загвараар барьж байгуулахаар төлөвлөж, зөвлөх үйлчилгээ авахын зэрэгцээ зарим ажлын зураг төслийг гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж