Мөсний баярын үеэр "Хөх цом" яруу найргийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2022.02.20-нд нийтлэгдсэн

Мөсний баярын үеэр "Хөх цом" яруу найргийн наадам болно

Мөсний баярын үеэр "Хөх цом" яруу найргийн наадам болно

Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Тус аймгийн Засаг даргын орлогч, Мөсний баяр зохион байгуулах комиссын дарга М.Хуягбаатар бэлтгэл ажил энэ долоо хоногийн байдлаар 50 хувьтай үргэлжилж байгаа талаар мэдээлэв.

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж “Хөх сувд-2022” мөсний баярын бэлтгэл ажилтай танилцжээ. Тэрбээр энэ үеэр мөсний баяр үзэж сонирхохоор ирэх жуулчид, дотоодын иргэдийг болзошгүй аваарь осол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөөврийн ариун цэврийн байгууламж, хогийн цэг, хогийн сав хүртээмжтэй байршуулах талаар зөвлөмж өгсөн байна.

"Хөх сувд-2022" мөсний баяраар урьдчилсан байдлаар 10000 орчим иргэн, 3000 гаруй машин ирнэ гэж тооцоолж, нуурын гадна талбайд зогсоолын асуудлыг шийдвэрлэжээ. Мөн мөсөн хаалга, мөсөн тайз, мөсөн гулгуур, түүнээс гадна 10 мөсөн урлан байгуулахаар уран бүтээлчдийн дунд бүтээлийн уралдаан зарлаж, мөсөн бүтээл хийх бэлдэцийг бэлтгэж байгаа аж.

Энэ жилийн мөсний баярын үеэр "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Б.Мягмаржав агсны нэрэмжит “Хөх цом” яруу найргийн наадам зохион байгуулагдах юм. Тус наадмыг Монголын зохиолчдын эвлэлийн хороо, Хөвсгөл аймгийн Утга зохиолын нэгдэлтэй хамтран зохион байгуулна.

Наадамд яруу найрагчид гурван шүлэг ирүүлэх бөгөөд сүүлийн шатанд шалгарсан 15 найрагч Хөвсгөл нуурын хөвөөнд мөсний баяраар шүлгээ уншиж, шилдгүүдээ тодруулах аж. “Хөх цом” яруу найргийн наадмыг мөсний баярын үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна.

Мөсний баярын хөтөлбөрийг танилцуулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж