Өмнөговийн Б.Бат-Эрдэнэ заан 10 даван түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.02.19-нд нийтлэгдсэн

Өмнөговийн Б.Бат-Эрдэнэ заан 10 даван түрүүллээ

Өмнөговийн Б.Бат-Эрдэнэ заан 10 даван түрүүллээ

 

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн хоёрдугаар сарын ээлжит барилдаанд 640 бөх уран мэх, авхаалж самбаа, хурд хүч сорин барилдсанаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат сумын баяр наадамд зургаан удаа түрүүлсэн манлай заануудын нэг, өнөөдөр/2022.02.19/-ний барилдааны зүүний магнай Б.Бат-Эрдэнэ 10 даван түрүүлж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат сумын баяр наадамд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэсэн сумын заан Б.Боорчи үзүүрлэв. Их шөвгийн гуравт Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Бөхбилэгт дэвжээ, Хилчин спорт хорооны бөх, сумын заан Э.Түмэндэмбэрэл, шөвгийн тавд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат сумын заан Ч.Бямбадорж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат сумын заан С.Сүхбат нар шалгарав. Харин аравт Ховдын У.Батцоож, Хөвсгөлийн М.Цэрэн, Өмнөговийн М.Буяндэлгэр, Завханы М.Цогтгэрэл, Сүхбаатарын С.Ган-Эрдэнэ нарын заанууд үлдсэн байна. Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, улсын өсөх идэр начин Цэгмэдийн Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан маргааш болно. Барилдах бөхчүүдийг 10:00 цагаас Монгол бөхийн өргөөнд бүртгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж