Ханхүү Харри Их Британийг шүүхэд өгөв

Хуучирсан мэдээ: 2022.02.19-нд нийтлэгдсэн

Ханхүү Харри Их Британийг шүүхэд өгөв

Ханхүү Харри Их Британийг шүүхэд өгөв

Аюулгүй байдлын зардал нь хааны гэр бүлийн хувьд маргаантай асуудал бөгөөд Букингемийн ордон ч, засгийн газар ч тус асуудлаар  олон нийтэд мэдээлэл өгөх дургүй байдаг. Их Британийн хамгаалалтын зардал даатгалаас буюу улсаас зарлага гаргадаг тул хааны гэр бүлийн гишүүд тус үйлчилгээнд хамрагдах эрхгүй гэх шүүмжлэгч олон.

АНУ-ын иргэний бэлгийн хүчирхийллийн хэргийн улмаас Йоркийн гүнг хааны ивээлээс хасагдсаны дараа өөрийн аюулгүй байдлын төлбөрийг төлөхийг уриалж байгаа юм. Харин тухайн үед  ханхүү Харри Йоркийн гүн  болон түүний гэр бүлийг Их Британид байх хугацаанд Скотланд-Ярд хамгаалалтын зардлыг нь  төлөхийг санал болгосон боловч  Дотоод хэргийн яамнаас тус тусламжийг хориглосон юм. Тиймээс ханүү Харри өөрийн гэсэн хувийн хамгаалалтгүй байгаад мөн хамаатан нь хамгаалалтгүй байх нь аюултай гэж үзэн дургүйцлээ илэрхийлээд буй. Тэрбээр мөн Их Британийн эзэн хааны гэр бүлийн гишүүн нутаг дэвсгэр дээрээ  хохирсон тохиолдолд тус улсын нэр хүндэд сэв суулгаж болзошгүйг анхаарууллаа.

Опра Уинфритэй 2021 онд чат шоуны хөтлөгч ярихдаа Харри "Бидний статус өөрчлөгдсөний улмаас бид хааны гэр бүлийн "албан ёсны" гишүүн байхаа больсон гэж хэлсэн байдаг. Тэрбээр үүнд цочирдсон бөгөөд хосуудад ямар нэгэн аюул заналхийлэл, эрсдэл тохиолдвол ямар арга хэмжээ авах талаар засгийн газартай ам мурийж байснаа дурсдаг. Тиймээс ханхүү Харри аюулгүй байдлыг нь улсаас хангаж өгөхгүй байгаад дургүйцэн Их Британийн засгийн газрыг шүүхэд өгчээ. Ханхүүгийн хууль ёсны төлөөлөгч мэдэгдэлдээ "Тэрбээр  хаан ширээнд суух боломжтой зургаа дахь хүн  хэвээр байгаа бөгөөд Афганистанд хоёр удаа байлдааны үүрэг гүйцэтгэсэн. Мөн сүүлийн жилүүдэд түүний гэр бүл сайн баримтжуулсан неонацист болон хэт даврагч заналхийлэлд өртөж байна. Энэ байгууллага дахь түүний үүрэг өөрчлөгдсөн ч хааны гэр бүлийн гишүүний дүр төрх өөрчлөгдөөгүй" гэж шүүхийн нэхэмжлэлд тусгажээ.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж