Салан тусгаарлагчид Донецк мужийг нүүлгэж байна

Хуучирсан мэдээ: 2022.02.19-нд нийтлэгдсэн

Салан тусгаарлагчид Донецк мужийг нүүлгэж байна

Салан тусгаарлагчид Донецк мужийг нүүлгэж байна

Их Британийн Гадаад хэргийн яам Баасан гаригт  Украин дахь Элчин сайдын яамаа нийслэл Киевээс нүүсэн. Британийн иргэдэд арилжааны аяллын хэрэгсэл бэлэн байгаа үед тус улсыг орхин явахыг уриалсан гэж мэдэгдэв. Киев дэх Элчин сайдын яамыг түр нүүлгэн шилжүүлж, ажилтнууд Львов хот дахь ЭСЯ-ны байрнаас ажиллаж байна гэж тус яам мэдэгдсэн. "Оросын Украин дахь аливаа цэргийн ажиллагаа нь Их Британийн засгийн газрын Украин дахь консулын тусламж үзүүлэх чадварт ноцтой нөлөөлнө" гэж тус яамнаас хэвлэлд ярьжээ. Мөн нөхцөл байдал хурцадмал болох төлөвтэй үед Украинд суугаа Их Британийн иргэд аль болох яаралтай тус улсыг орхих шаардлагатай гэж үзэж байна.

Тэгвэл Украины Донецк болон Луганск мужийн иргэдийг салан тусгаарлагчид ОХУ-руу Баасан гаригаас эхлэн нүүлгэж эхэлжээ. Украинаас салан тусгаарлаад байгаа дээрх хоёр мужийн иргэдийн ихэнх нь орос үндэстнүүд ба  тэдний зарим нь ОХУ-ын иргэний харьяалалтай болоод байгаа юм. Нүүлгэн шилжүүлэлтийн эхэн үед хүүхэд, эмэгтэйчүүд болон өндөр настнуудыг хамруулаад буй. Нүүлгэх ажиллагаа эхэлснээс хойш хэдхэн цагийн дараа Донецк хот дахь салан тусгаарлагчдын засаг захиргааны байрны гадаа зогсч байсан УАЗ автомашин дэлбэрчээ. Өрнөдийнхөн Донецк, Луганск мужуудад өрнөж буй үйл явдлыг ОХУ-ын зүгээс Украинд халдан довтлох дайны оршил байж магадгүй гэж болгоомжилж байна. Дээрх мужуудтай хил залгаа Оросын Ростов мужид Украинаас ирсэн дүрвэгчдийг хүлээж авч, байрлуулах даалгаврыг ерөнхийлөгч Владимир Путин онцгой байдлын сайддаа өгсөн тухай Москвагаас мэдээлжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж