Иргэний нисэхийн ерөнхий газрын “Цагийн хуваарийн зөвлөл” 2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/, Олон улсын нисэх буудлуудын холбоо /ACI/, “Worldwide airport coordinators group” /WWACG/-ээс хамтран гаргасан зөвлөмж, Улсын онцгой комиссын 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолын дагуу 2022 оны зуны хуваарийг баталжээ. Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны өдрөөс аравдугаар сарын 29-ний өдөр хүртэлх олон улсын нислэгийн цагийн хуваарийг баталсан байна.
Covid-19 цар тахлаас шалтгаалан хилээ хаагаад байгаа БНХАУ-ын Бээжин, Хөх хот, Гуанжоу, Тянжин, Засаг захиргааны онцгой бүс Хонг Конг, БНСУ-ын Бусан зэрэг чиглэл нь хил нээгдэж, хориг арга хэмжээ цуцлагдсан тохиолдолд нислэг үйлдэнэ.
Холбоотой мэдээ