
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таксиний жолоочийг долдугаар сарын 28-ний оройн 21.00 цагийн орчим байлдагч Э хоолойг нь зүсч дээрэмдсэн хэргийг тухайн үед цагдаагийн ажилтнууд шуурхай илрүүлсэн билээ. Уг этгээд нь Ховд аймгийн харьяат, Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хугацаат цэргийн алба хаагч байсан нь хэрэг шалгах явцад тогтоогсон юм. Эл хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсээс хэрэг бүртгэж өнгөрөгч лхавга гаригт улсын мөрдөн байцаах газрын Эрүүгийн мөрдөн байцаах тасаг руу шилжүүлсэн байна. Тэрбээр хэрэг үйлдэх үедээ цэргийн албанаас чөлөөгөөр явж байсан бөгөөд нутаг руугаа оргохоор төлөвлөсөн байжээ.
Н.Түвшин