Н.Номтойбаяр: Х.Баттулга над шиг бай

Хуучирсан мэдээ: 2022.02.19-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр: Х.Баттулга над шиг бай

Н.Номтойбаяр: Х.Баттулга над шиг бай
МАН-ын Хяналтын хороо 2020 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг намаасаа хасах шийдвэр гаргасан. Ингэхдээ намын дүрэм, ёс зүйн зарчим зөрчсөн гэж үзсэн.
Харин энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Намаас намайг ёс зүйн асуудлаар хөөх шийдвэр гарсныг танилцуулсан. Миний бие энэ шийдвэртэй санал нэг байна. Маргалдаж өөрийгөө өмөөрөх зүйл байхгүй. Намын журмын гишүүдээсээ уучлалт гуйя. МАН-ын гишүүн биш сул гишүүн болж байна. Удаа дараа би өөрийн биеэр уучлалт хүссэн” гэж тайлбарлаж байв. Тэрбээр намын дүрэм зөрчсөнөө тэр хүлээн зөвшөөрсөн юм.
Тэгвэл Н.Номтойбаяр "Хөгжлийн банкийг тонгорсон Х.Баттулга Сингапур улс руу зугтсан гэх. Намайг МАН-ын бүлэглэл хөөхөд инээж байгаад тогтоолоо гардаж авсан. УИХ-ын гишүүний бүрэн эрх гэхэд нь инээж байгаад өргөдлөө өгсөн, хилс хэрэгт гүтгэхэд нь инээж байгаад шоронг давсан. Шулуухан хэлэхэд над шиг л бай л даа" хэмээн твиттерт жиргэжээ.
А.СҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж