Вакцины 117 цэгт 505 эмч, ажилтан ажиллана

Хуучирсан мэдээ: 2022.02.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцины 117 цэгт 505 эмч, ажилтан ажиллана

Вакцины 117 цэгт 505 эмч, ажилтан ажиллана

Улаанбаатар хотод өнөөдөр /2022.02.19/ суурин 117 цэгт 117 багийн 505 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 31, II тунд 54, III тунд 337, IV тунд 431, нийт 853 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.1 хувь, II тунгийн хамралт 72 хувь, III тунгийн хамралт 53 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 5.7 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 3035 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.675 (77.3 хувь), 16-17 насны 27.068 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж