Их Британид сүүлийн гучин жил тохиогоогүй хүчтэй шуурга болж, сая сая хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Цаг агаарын онц аюултай нөхцөлд зарладаг улаан түвшний сэрэмжлүүлгийг Цаг уурын албанаас зарлажээ. Тодруулбал, Их Британийн өмнөд болон зүүн хэсэг, Уэльсийн өмнөд хэсгээр хүчтэй шуурга шуурч байна.
Уайт аралд гэхэд 127 км/цаг хүртэл хүчтэй шуурга бүртгэгджээ. Шуурганы улмаас сургуулиуд хаагдаж, аялал жуулчлалын үйл ажиллагаанууд цуцлагдсан байна. Түүнчлэн цахилгааны хязгаарлалтын улмаас Корнуолл болон Уэльсийн 1000 орчим үл хөдлөх хөрөнгө тог цахилгаангүй болжээ. Шуурганы хүч өнөөдөр 144 км/цаг хүрснийг анхааруулав.
Цаг уурын албанаас Их Британи даяар бүс нутгаас хамаарч хэд хэдэн янзын цаг агаарын сэрэмжлүүлэг гаргажээ. Тухайлбал Девон, Корнуолл, Сомерсет, Уэльс орчимд Баасан гаригт хамгийн өндөр түвшний улаан сэрэмжлүүлэг зарлав. Эдгээр бүс нутгуудад 337 км/цаг хүртэл шуурах ажээ. Нийслэл Лондон хотод ч мөн улаан түвшний сэрэмжлүүлэг зарлаад байна.
Улаан түвшний сэрэмжлүүлэг зарлах нь маш ховор үзэгдэл бөгөөд байшингийн дээврүүд хууларч, модод үндсээрээ булгарч, цахилгааны шугам гэмтэх хүртэл эрсдэл нүүрлэдэг аж.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ