Томас Бах: Олимпийн наадмын хамгийн гунигт түүх боллоо

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Томас Бах: Олимпийн наадмын хамгийн гунигт түүх боллоо

Томас Бах: Олимпийн наадмын хамгийн гунигт түүх боллоо

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах хэвлэлийн бага хурал дээр “ОХУ-ын уран гулгагч Камила Валиеваг тойрсон сэргээшийн асуудал Бээжингийн өвлийн олимпийн наадмын хамгийн гунигт түүх боллоо” гэж мэдэгджээ.

Өдгөө 15 настай Валиевагийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр өгсөн сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан. Спортын арбитрын шүүх (СAS) сэргээшийн дуулианд холбогдсон Оросын уран гулгагчийг Олимпийн наадмын ганцаарчилсан төрөлд оролцохыг зөвшөөрсөн юм. Харамсалтай нь, Валиева чөлөөт үзүүлбэрийн үеэр гурван удаа унаж, ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн билээ.

Томас Бах хэлэхдээ “Камила Валиевагийн хувьд маш гунигтай түүх болж үлдлээ. Гаргасан шийдвэрээсээ буцдаггүй байж. Тэмцээнийг өчигдөр зурагтаар үзээд, сэтгэл маш их тавгүйтлээ. Түүний ярихыг харлаа. Ямар их дарамттай байсан бол. Би тамирчны карьерын дарамт шахалт гэдгийг мэднэ. Валиевагийнх миний төсөөлж ч чадахгүй дарамт юм" гэжээ.

Камила Валиева Бээжингийн олимпийн наадмын үзүүлэх тоглолтод оролцохгүйг ОХУ-ын Уран гулгалтын холбооны хэвлэлийн албанаас өнөөдөр (2022.02.18) мэдээлэв. Үзүүлэх тоглолтод Анна Шербакова (ОХУ), Александра Трусова (Орос), Каори Сакамото (Япон), Ю Ён (Өмнөд Солонгос), Алиса Лью (АНУ), Луна Хендрикс (Бельги) гэсэн зургаан уран гулгагч оролцох аж.

Оросын Уран гулгалтын холбооноос тайлбарласнаар, үзүүлэх тоглолтод хэнийг мэдүүлэхээ Олон улсын тэшүүрийн холбоо өөрөө шийддэг байна. Үзүүлэх тоглолт хоёрдугаар сарын 20-нд болох юм.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж