
УИХ-ын Тамгын газрын гадаад харилцаа хамтын ажиллагааны зөвлөх Ц.Жаргалсайханд холбогдох нууцын зэрэглэлд хамаарах бичиг баримтыг цахим шуудангаар илгээсэн гэх хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүх хэлэлцэхээр товложээ. Уг хэргийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж дуусч энэ сарын 8-ны өдөр нийслэлийн Прокурорт шилжүүлсэн юм. Харин прокурорын хяналтын явцад Ц.Жаргалсайхнаас гадна сэжигтнээр Гадаад харилцааны яамны хойд өмнөд хоёр хөршийг хариуцсан төлөөлөгчдийг татаж шалгасан ч эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үзжээ. Эл хэргийг өнгөрсөн долоо хоногт хянаж дуусч харьяаллын дагуу Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.
Н.Түвшин