Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гэгээн муза-2009” наадам энэ сарын 27-нд болох гэж байна. Тус наадамд нэр дэвшиж буй жүжгүүдийг энэ сарын 20-ноос эхлэн Улсын Драмын эрдмийн театрт орой бүр 19.00 цагаас тоглох гэж байна. Энэ сарын 20-нд сэтгүүлч Б.Галааридын “Шар тэнгисийн тарчлаан” дуулалт жүжиг, 21-нд “Надтай яриач ээжээ”, 22-нд “Эхнэрээ зээлээч”, 23-нд “Харамсалтай нь хайртай” Өнгөт инээд хамтлагийн хувилбараар, 24-нд “Бодончир сэцэн” жүжиг, 25-нд “Харамсалтай нь хайртай” Өвөрхангай аймгийн театрын жүжигчдийн хувилбараар, 26-нд “Аянгын бороо” зэрэг жүжгүүдийг тус, тус үзэгчдэд зориулах юм. Жүжгийн тасалбарын үнэ 8000 төгрөг юм байна.
М.Дөл