Хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө 291.2 тэрбум төгрөгт хүрч өсчээ

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө 291.2 тэрбум төгрөгт хүрч өсчээ

Хадгаламж, зээлийн хоршоодын хөрөнгө 291.2 тэрбум төгрөгт хүрч өсчээ

Зах зээлийн статистик тоо баримтаас харвал, 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар Монголд нийт 209 хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ) үйл ажиллагаа явуулж, нийт 75400 гишүүн бүртгэлтэй байна. Үүнээс 32534 нь зээлдэгч, 33600 нь хадгаламж эзэмшигч гишүүн бөгөөд хадгаламж, зээлийн хоршоодын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 24.3 хувиар өсч, 291.2 тэрбум төгрөгт хүрчээ.

Хадгаламж зээлийн хоршоодын нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 24.6 хувиар өсч, 213.4 тэрбум төгрөг болсон байна. Мөн нийт хадгаламжийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өсч, 203.6 тэрбум төгрөгт хүрчээ.

Хэдийгээр цар тахлын нөлөөгөөр 2020 оны дундуур зах зээлийн өсөлт саарсан ч 2021 оны дундаас эхлээд эргэн хэвийн үеийн дундаж өсөлтийн түвшинд эргэн орсон байна.

Дашрамд дурдахад, Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбарт 29 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ финтек зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж