Хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд Беларусийн нутаг дэвсгэрт Оросын 45 мянган цэрэг цугларсан. Энэ нь Балтийн орнууд болон Польш улсад заналхийлж байна гэж Литвийн ерөнхийлөгч Гитанас Науседа Пүрэв гаригт мэдэгдэв.
Орос, Беларусийн хамтарсан цэргийн сургуулилалт Ням гаригт өндөрлөхөөр болжээ. "Тэд 45 мянган цэрэг, олон тооны цэргийн техник, нисэх хүчин цуглуулсан. Мөн цэргийн сургуулилалт дууссаны дараа үүнийг Оросын нутаг дэвсгэрт шилжүүлнэ гэсэн тодорхой амлалтуудыг бидэнд хэлж батлахгүй байна. Энэ бол хурцадмал байдлыг хадгалах бас нэг арга юм" гэж Науседа Брюссельд ЕХ-ны удирдагчдын уулзалтын дараа хийсэн видео мэдэгдэлдээ хэлэв.
Балтийн орнуудад Литва, Латви, Эстони зэрэг ордог. Харин Польш нь Европын холбоо, NATO-гийн гишүүн юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ