Өнгөрсөн гурван жилийн турш Грек дэх дүрвэгсдийн хуаранд 68 мянган хүн толгой хорогдож байна гэх судалгаа гарчээ. Дүрвэгсдийн хуаранд Европын холбооноос орогнол хүсэх гэсэн хүмүүсийн тоо маш их ба хоол хүнсний асуудал, эрүүл мэндийн тусламжийн үйлчилгээ маш муу гэнэ. Засгийн газраас дүрвэгсдэд үнэгүй хоол хүнс, хувцас, хэрэгсэл тараадаг ч хангалттай хүрдэггүй гэж бүс нутгийн сурвалжлагч ярьжээ.
Грект орогнох эрхтэй хүний тоо 6500 хүрсний дараа Грекийн засгийн газар дүрвэгсдийн хуаранг хаах шийдвэрийг баталсан байна. Үүнээс улбаалан гэр оронгүй дүрвэгсэд гудамжинд амьдрах болжээ. Хоол хүнсний хомстлоос болж бага балчир насны хүүхдийн бие эрс муудаж эхэлсэн ба ажил хийх эрхгүйгээс болж мөнгөгүй, өлсгөлөнд нэрвэгджээ.
Эх сурвалж: AFP
Холбоотой мэдээ