АНУ-ын дэд ерөнхийлөгч ОХУ-ын асуудлаар Мюнхен руу явна

Хуучирсан мэдээ: 2022.02.19-нд нийтлэгдсэн

АНУ-ын дэд ерөнхийлөгч ОХУ-ын асуудлаар Мюнхен руу явна

АНУ-ын дэд ерөнхийлөгч ОХУ-ын асуудлаар Мюнхен руу явна

АНУ-ын ерөнхийлөгч Камaла Харрис ОХУ болон Украины асуудлаар хэлэлцээ хийхийн тулд Мюнхены аюулгүй байдлын хуралд оролцохоор явна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ. Мюнхенд очоод Бямба гаригт Германы канцлер Олаф Шольц болон Украины ерөнхийлөгч Зеленскийтэй уулзахаар төлөвлөжээ.

Дэд ерөнхийлөгч мөн Латви, Литва, Эстони зэрэг Балтийн орнуудын удирдагчид, NATO-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй уулзах юм.

ОХУ-ын хувьд Мюнхены аюулгүй байдлын хуралд төлөөлөгчөө илгээхгүй юм. Гадаад бодлогын туршлага нь хязгаарлагдмал байсан Харрисын хувьд энэ аялал томоохон сорилт болно. Тэрбээр өнөөдөр бага хурал дээр  илтгэл тавих бөгөөд Украины хилийн байдал, Оросын түрэмгийллийн аюулын талаар ярих болно. Энэ хурал бол Харрис албан ёсоор уулзахаар төлөвлөж байснаас гадна олон арван дэлхийн удирдагчтай харилцах боломжтой форум юм.

Эх сурвалж: CBS NEWS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж