59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчилжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчилжээ

59 сургуулийн хичээл эхлэх цагийг өөрчилжээ

Их тойруу болон Яармаг дахь 59 сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлэхээр болсон талаар Нийслэлийн боловсролын газрын орлогч дарга Л.Буянтогтох мэдээлэл хийлээ.


Хотын төв, түгжрэл ихтэй орчинд буюу Их тойруу болон Яармагт байрлалтай 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахыг дэмжих эсэх талаарх санал асуулгыг Ulaanbaatar.mn сайтаар явуулсан. Санал асуулгад  6214 иргэн оролцож,  4463 иргэн дээрх зохицуулалтыг дэмжээ. Харин 1751 иргэн дэмжихгүй гэсэн нь санал асуулгад өгчээ.

Үүнтэй холбоотойгоор эцэг эхчүүд ажлын цагаа хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн засаг дарга цагийн зохицуулалт хийгдэж буй  59 ЕБС-д хүүхэд нь сурдаг эцэг эхчүүдийн ажилдаа ирэх, тарах цагийг уян хатан болгоно уу хэмээн зөвлөмж гаргасан. Энэхүү зохицуулалт ирэх долоо хоногийн Даваа гариг буюу /2022.02.21/ өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Тус 59 сургууль:

-07:45 цагт 21 сургуулийн хичээл эхэлнэ

-08:15 цагт 15 сургуулийн хичээл эхэлнэ

-09:00 цагт 23 сургуулийн хичээл эхэлнэ

Ц.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж