
Зарим мэргэжилтнүүд өсвөр насныхны чихэвчний хөгжим чангаар сонсож байгааг үүнд буруутгаж байгаа аж.
Судлаачид 12-19 насны хүүхдүүдийн дунд явуулсан судалгааны баримтанд түшиглэн дүн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүнгээс харахад өсвөр насныхны дунд сонсголын бэрхшээл өмнөх онуудаас 15-19 хувиар нэмэгдсэн байв. Тэдгээр хүүхдүүдийн ихэнх нь 16-24 децибиллд сонсох чадваргүй буюу шивнээ болон навчны сэрчигнэхийг сонсдоггүй байна. Ийм хэлбэрийн сонсголын бэрхшээл нь хөнгөн хэлбэрт тооцогддог боловч энэ хэвээрээ тогтох аюултай аж. Судлаачдын үзэж буйгаар тэдгээр хүүхдүүд усны дуслах чимээ болон ээжийнхээ “ Сайхан амраарай” гэж хэлэхийг сонсохгүй гэнэ.
Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд эгшиг үсгийн дуудлагыг тод сонсдог боловч зарим нэг гийгүүлэгчийг “барьж” чаддаггүй аж.
Судлаачид өсвөр насныхны сонсголын бэрхшээлтэй болж байгаад зөвхөн iPods эсвэл бусад дижитал хэрэглээнүүдийг буруутгаагүй ч гол шалтгаан нь чимээ шуугиан гэж үзэж байгаа юм. Тэд энэ дүгнэлтээ чихэвч, гар утас зэрэг нь хүүхдийн сонсгох чадварыг 70 хувиар бууруулах эрсдэлтэйг тогтоосон Австралийн эрдэмтдийн судалгаатай харьцуулсан байна.
Хөгжим чангаар сонсох нь шинэ зүйл биш юм. Үе үеийнхэн өсвөр насандаа ийм хандлагатай байдаг нь нууц биш. Шинэ технологийн ачаар 1960-д онд аварга том чихэвч бий болж, харин 1980-аад онд Sony Walkmans бүтээгдсэн билээ.
Харин гол ялгаа нь орчин үеийн хүүхдүүд өмнөх үеийнхнийг бодвол хөгжим сонсох нь хоёр дахин нэмэгдсэн юм. Тэр үед тэдэнд одоогийнх шиг удаан хэрэглэдэг баттерей, болон хөгжмийн хязгааргүй олон сонголт байгаагүй нь саад болж байжээ. 17 настай нэгэн хүү сургууль дээрээ байхдаа найзуудынхаа ярьж байгааг сайн сонсдоггүй гэдгээ учирлажээ. Тэр бусдыгаа инээхэд нь даган инээж, тэдний хэлсэн үгийн хариуд юу ч юм хамаагүй хариулдаг гэнэ. Түүний аав ээж үүнд iPod-ыг буруутгаж байгаа бөгөөд хүү удаан хугацаанд маш чангаар сонсдог байсан гэнэ.
Түүнд эмч энэ зуршлаа хаяж долоо хоногт дөрвөн удаа дээд тал нь 30 минут хөгжим сонсохыг зөвлөсөн байна. Харин тэр дуртай хөгжмөө хүссэн үедээ сонссон хэвээр байсан бөгөөд өнгөрсөн зун зүүн чих нь гэнэт сонсохоо больсон байна. Эмчийн зөвлөгөөг дагаж эхэлснээс хойш түүний сонсгол бага багаар сэргэж эхэлсэн ч хэзээ ч урьдынх шигээ болохгүй аж.
О. Халиун