НЭМЭЛТ 17:00 ЦАГ:
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтэсээс галын урьдчилсан дүгнэлт гарсан эсэхийг тодруулахад “Хэргийн газарт шинжээчдийн баг ажиллаж байна. Дүгнэлтийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Харин эх сурвалжийн мэдээлснээр "Ар Үр" онлайн шопын тэрбум орчим төгрөгийн бараа шатсан. Машинд байсан барааг шатах явцад талыг нь гаргаж амжсан байна.
Тус барааны онлайн дэлгүүр рүү залгаж асуухад одоогоор бараа буугаагүй учраас хохирлын талаар ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Өмнөх захиалгын бараа каргогоор ирэх ёстой байсан. Манай онлайн дэлгүүрийн хувьд ажлаагүй удлаж байна гэлээ.
Карго тээврийн түгээлт, ачаа тээврийн бүрэн бүтэн байдал, машин техникийн аюулгүй ажиллагаанаас болж олон хүн хохирдог. Нийгмийн сүлжээнд дахин нэг карго тээврийн машин шатаж байгаа талаар бичлэг өнөөдөр /2022.02.18/ цацагдлаа.
Энэ хэрэг хэзээ болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад өнөөдөр 13:46 цагт Төв аймгийн зам дагуу “Шаланз” маркийн автомашин шатаж байна гэсэн дуудлага бүртгэгдсэн. Дуудлагын дагуу Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, тархалтыг зогсоон, галыг бүрэн унтраахаар ажиллаж байна гэлээ.
Үүний дагуу Багахангай дүүргийн онцгой байдлын хэлтэсээс асуухад “Карго ачиж явсан шатсан машин шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 13:40 цагт ирсэн. Одоогоор галыг унтраахаар ажиллаж байна. Ойролцоогоор 30 минутын дараа урьдчилсан дүгнэлт гарна.
Одоогоор хэр их бараа шатсан талаар мэдээлэл байхгүй. Галыг унтрааж байж урьдчилсан дүгнэлт гарна” гэх тайлбар мэдээлэл өглөө.
Холбоотой мэдээ