ЭМД-ын сангийн хөрөнгийг банкуудад төвлөрүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авна

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

ЭМД-ын сангийн хөрөнгийг банкуудад төвлөрүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авна

ЭМД-ын сангийн хөрөнгийг банкуудад төвлөрүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг авна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгуулагдах үед буюу 2017 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Чингис хаан банк байршиж байсан 43.0 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө Нийгмийн даатгалын ерөнхий газраас ЭМДЕГ-т шилжин ирсэн.

Чингис хаан банк нь 2019 оны 10 дугаар сарыг хүртэл манай байгууллагаас гаргасан төлбөрийн хүсэлтийг биелүүлэн ажилласан бөгөөд тухайн оны 11 сарын 11-ний өдрөөс эхлэн төлбөрийн хүсэлтийг биелүүлэх боломжгүй болсон. Иймд ЭМДЕГ тус банкинд байршиж байсан үлдэгдэл төлбөр болох 27.4 тэрбум төгрөгийн үлдэгдлийг гаргуулах нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэсэн. Тус шүүх 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02421 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэвч Чингис хаан банк Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2393 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Хариуцагч Чингис хаан банкны зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасан. Тус шүүхэд хэрэг маргаан шийдвэрлэлт удаашралтай байгаагаас шалтгаалан шүүх хурлын тов тодорхойгүй байна.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн 2021 оны 10 сарын 29-ний өдөр Хүсэлт гаргах тухай албан бичгээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригт хандан нийтийн эрх ашгийн үүднээс иргэний хэргийн дарааллыг урагшлуулж, яаралтай хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн боловч хэргийг хүлээн авсан цаг хугацааны дарааллаар шийдвэрлэдэг гэх хариуг өгсөн юм.

Мөн ЭМДЕГ-аас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улсын дээд шүүхэд хандан хариуцагч талын гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэх дарааллыг урагшлуулах боломжийг судлахыг хүсэлтийг дахин гаргасан.

Чингис хаан банкаас 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2022 оны 01 сарын 31-ний хооронд мөнгөн хөрөнгийн үлдэгдэлд 3.5 тэрбум төгрөгийн хүү тооцон ЭМД-ын санд бүртгэсэн байна.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж