ОХУ-ын Ардын жүжигчин Николай Цискаридзе уран гулгагч Камила Валиевад зөвлөгөө өгчээ. Вагановагийн нэрэмжит Оросын балетын академийн ректор тэрбээр түүнд “Сэтгэл зүйн дарамтаас гарахын тулд олон нийтийн сүлжээгээ хааж, зурагт үзэхгүй байх хэрэгтэй” гэж зөвлөснийг ТАСС агентлаг мэдээлжээ.
Цискаридзе хэлэхдээ “Бүгдийг унтраа. Юу ч уншихгүй, зурагт ч үзэх хэрэггүй. Зөвхөн өөрт таалагддаг хүмүүстэй харилц. Олон нийтийн сүлжээнд бүү нэвтэр” гэжээ.
Камила Валиева “Бээжин-2022” өвлийн олимпийн уран гулгалтын тэмцээний ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээрт байрт орсон. Тус төрөлд ОХУ-ын уран гулгагч Анна Щербакова тэргүүн байр эзэлж, Оросын тамирчин Александра Трусова мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлсэн билээ.
Холбоотой мэдээ