Оросын түрэмгийллээс болж хурцадмал байдал үүсээд буй энэ үед Бээжингийн олимпийн цанын үсрэлттэй төрөлд хүрэл медаль хүртсэн Илья Буров нэртэй тамирчин Украины цаначинг тэврэн баяр хүргэж буй зураг анхаарал татаж байна.
Тодруулбал, Лхагва гаригт болсон эрэгтэйчүүдийн цанын үсрэлттэй төрөлд Хятадын тамирчин Ци Гуанпу алт, Украины тамирчин Абраменко мөнгө, Оросын тамирчин Илья Буров хүрэл медаль хүртэв. Украины тамирчин Александр Абраменкогийн хувьд Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн нь тус улсын анхны медаль боллоо. Харин Илья Буровын хувьд ийнхүү хоёр дахь удаагаа олимпийн наадмаас хүрэл медаль хүртэв.
Украины цаначин Абраменко “Би мөнгөн медаль авсандаа маш их баяртай байна. Хэдийгээр газардахдаа бага зэрэг бүтэлгүйтсэн ч агаарт таван удаа эргэлдэж чадлаа. Хоёрдугаар байр хангалттай” гэж хэлжээ. Тэрбээр 2018 оны Пёнчаны олимпоос алтан медаль хүртэж байсан.
Буров болон Абраменко нараас гадна олимпийн наадмын үеэр энх тайвныг уриалсан өөр нэг явдал болсон нь чаргатай гулгалтын тамирчин Владислав Хераскевичийн үйлдэл байв. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт тэмцээнийхээ дараа “Украинд дайн болохгүй” гэсэн бичигтэй жижигхэн лоозон барьж зогсон бусдыгаа энх тайванд уриалжээ.
Эх сурвалж: MSN
Холбоотой мэдээ