Украин, Гүржийг NATO-гийн гишүүнчлэлээс бүр мөсөн хориглох зэрэг аюулгүй байдлын баталгааг АНУ хүлээн зөвшөөрөхгүй бол цэргийн хариу арга хэмжээ авах болно гэж Орос анхаарууллаа. Гэвч тус шаардлагыг АНУ-аас удаа дараа үгүйсгэсэн байдаг.
Кремль өчигдөр мэдэгдэхдээ АНУ шаардлагыг дахин үл тоох аваас цэргийн хариу арга хэмжээ авах бүрэн боломжтой гэдгээ удаа дараа хэлсэн. Мөн нэгдүгээр сард АНУ-д хүргүүлсэн 11 хуудас бүхий шаардлага, хэлэлцээг тусгасан баримт бичгийн харгалзан үзэж ойрын хугацаанд шийдвэр гаргахыг хүслээ" гэсэн юм.
Украиныг NATO-гийн холбоонд бүрмөсөн оруулахгүй гэсэн Оросын шаардлагыг АНУ болон NATO эрс няцааж, улс орнууд холбоотон болон батлан хамгаалах түншлэлээ сонгох эрх чөлөөтэй байх ёстой гэж мэдэгдсэн. Украин NATO -д элсэхийг олон жилийн турш эрэлхийлсэн ч ойрын хугацаанд гишүүн болох албан ёсны үйлдэл хийж эхлээгүй байна. Гэвч Украиныг 150,000 орчим цэрэг бүсэлж байгаа тул ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин асуудлыг яг одоо шийдэхийг шаардсан байна.
Эх сурвалж: INSIDER
Холбоотой мэдээ