Сэрэмжлүүлэг: 3 настай хүүхэд цонхоор унаж, хүнд гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: 3 настай хүүхэд цонхоор унаж, хүнд гэмтжээ

Сэрэмжлүүлэг: 3 настай хүүхэд цонхоор унаж, хүнд гэмтжээ

Сургуульд хүүхдээ хүргэж өгөх хугацаанд гурван настай хүүхдээ гэртээ үлдээснээс  болж өндрөөс унаж, хүнд гэмтсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, өчигдөр /2022.02.17/ өглөө Баянгол дүүргийн наймдугаар хорооны нэгэн байрнаас бага насны хүүхэд унасан хэрэг гарсан. Хүүхдийг цаг алдалгүй Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэж өгсөн байна. Одоогоор тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй бөгөөд хүүхдийн бие сайжирч байгаа аж. Асран хамгаалагчийн хэлж байгаагаар хараа хяналтгүй хүүхдээ үлдээдэггүй.

Ойролцоо насны хоёр хүүхэдтэй бөгөөд тэднийг сургуульд хүргэж өгөх хооронд нь энэ хэрэг гарсан. Гурван настай хүүхдийг цэцэрлэгт авахгүй байгаагаас хүүхдээ гэртээ харж байгаа. Тухайн үед ийм хэрэг гарна гэж бодоогүй гэжээ.

Тиймээс цагдаагийн байгууллагаас бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийг заавал асран хамгаалагчтай үлдээхийг зөвлөж байна. Мөн цонхны хамгаалалт хийлгэж, аюулгүй байдлыг хангахыг анхааруулжээ.

ГЭРТЭЭ БАЙГАА ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ОСОЛ, ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Онцгой байдлын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагаас дараах зөвлөмж мэдээллийг хүргэж байна.

  • Түлэгдэхээс сэргийлэх
  • Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
  • Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
  • Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
  • Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
  • Зуухны тагийг заавал түгжиж байх,
  • Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.
  • Тогонд цохиулахаас сэргийлэх
  • Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
  • Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
  • Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах,
  • Галын аюулаас сэргийлэх
  • Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
  • Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
  • Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
  • Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх хэрэгтэй.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж