Брэд Питт экс эхнэр Анжелина Жолиг шүүхэд өгөв

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Брэд Питт экс эхнэр Анжелина Жолиг шүүхэд өгөв

Брэд Питт экс эхнэр Анжелина Жолиг шүүхэд өгөв

Брэд Питт экс эхнэр Анжелина Жолиг Францын"Chateau Miraval" дарсны үйлдвэрийн хувьцаагаа өөрт нь хэлэлгүйгээр Оросын олигарх Юрий Шефлерт худалдсан гэсэн үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргав. Францын Корренс муж дахь "Chateau Miraval" дарсны үйлдвэрийн хувьцааг тэд гэр бүл байхдаа хамтран худалдаж авч байжээ.

Оросын олигарх Юрий Шефлер нь Тенуте дель Мондо нэртэй компанийг удирддаг. Столи группын охин компани болох Тенуте дель Мондод хувьцаагаа хүлээлгэн өгсөн Анжелина Жолиг гэрээгээ цуцалж, уг хэлцэлтэй холбогдох хохирлыг нь барагдуулахыг Брэд Питт шүүхээс хүсчээ.

Тэд дарсны үйлдвэрийг 2008 онд 28.4 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд 11.36 сая буюу ойролцоогоор 40 хувийг нь Анжелина Жоли гаргасан байна. Түүнчлэн “Дарсны үйлдвэрийг ашигтай ажиллуулахын тулд маш их мөнгө зарцуулсан.  Энэ бизнест хамгийн их цаг зав, хөлс, мөнгөө урсгасан хүний эрхийг зөрчиж байна” гэж Брэд Питт мэдэгджээ. Мөн Анжелина Жоли тэр хоёр харилцан зөвшөөрөлгүйгээр дарсны үйлдвэрийг хувьцаагаа зарахгүй гэж тохирсон гэв.

Анжелина Жоли хувьцаагаа оросын олигархид худалдсан гэдгийн Брэд Питт өнгөрсөн оны аравдугаар сард мэдсэн байна. 2014 онд гэрлэж, 2016 онд салсан хос хоёр дарсны үйлдвэрийн асуудлаас гадна сүүлийн таван жилийн хугацаанд олон төрлийн маргааны улмаас хууль шүүхээс салах шинжгүй байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж