Лукашенко: Беларусь цөмийн зэвсгээ дахин байршуулахад бэлэн

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Лукашенко: Беларусь цөмийн зэвсгээ дахин байршуулахад бэлэн

Лукашенко: Беларусь цөмийн зэвсгээ дахин байршуулахад бэлэн

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко "Хэрвээ барууны орнууд айлган сүрдүүлбэл манай улс цөмийн зэвсгээ  байрлуулахад бэлэн байна" гэж мэдэгдлээ. Лукашенко мөн  "өрсөлдөгчид" нь "мулгуу, үндэслэлгүй алхам" хийвэл Минск "супер цөмийн зэвсэг" байрлуулж, ашиглаж  болно гэж анхааруулав.

Лукашенко Орос-Беларусийн хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд өчигдөр  Осиповскийн цөмийн зэвсгийн агуулахын талбайд зочилсон байна.

"Шаардлагатай бол … бид газар нутгаа хамгаалахын тулд зөвхөн цөмийн зэвсгээс гадна супер цөмийн зэвсэг буюу ирээдүйтэй зэвсгийг байрлуулна" гэж Лукашенко мэдэгджээ.

Хуучин ЗХУ задарсны дараа Беларусь нь АНУ-ын шахалтаар нутаг дэвсгэртээ байрлуулсан цөмийн зэвсгээсээ татгалзжээ. Зэвсгийг Орост буцааж өгсөн бөгөөд Беларусийн Үндсэн хуульд тус улсыг "цөмийн зэвсэггүй бүс" хэвээр үлдээнэ гэж тунхагласан. Гэвч нөхцөл байдал яаж ч эргэж болохыг тэрбээр анхаарууллаа.

Эх сурвалж: EURO NEWS 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж