Омикроны BA.2 дэд хувилбар хурдан тархахаас гадна хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь маш хүчтэй, ноцтой байх болно гэх судалгааг Японы эрдэмтэд гаргажээ. Мөн хүний сэтгэцэд сөрөг нөлөө үзүүлдэг.
Тус судалгаагаар BA.2 дэд хувилбар нь дархлаажуулалт үл хамааран тархах аюултай ба дельта хувилбарын хэд хэдэн шинж тэмдгийг өөртөө агуулдаг байна. BA.2 нь одоогоор омикроны эсрэг хэрэглэж байгаа моноклональ эсрэг бие болох сотровимаб зэрэг зарим эмчилгээнд тэсвэртэй.
BA.2 нь омикроноос 30-50 хувь илүү халдварлах чадвартай . Дэлхийн 74 улсад болон АНУ-ын 47 мужид илэрсэн байна. АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүдийн тооцоолсноор Covid-19-тэй америкчуудын 4 орчим хувь нь BA.2-оор халдварлагдсан байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын долоо хоног тутмын тархвар судлалын тайланд дурдсанаар Бангладеш, Бруней, Хятад, Дани, Гуам, Энэтхэг, Монтенегро, Балба, Пакистан, Филиппин зэрэг 10 гаруй оронд энэ өвчин давамгайлж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ