НЭМЭЛТ: 18.00
МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2022.02.18/ хуралдаж, хэд хэдэн гишүүдэд хариуцлага тооцсон талаараа мэдээллээ. Энэ талаар тус хяналтын хорооны дарга Б.Баярбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос өнөөдөр ээлжит бага хурлаа зарлаж, 30 дугаар Их хурлаар яригдсан ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотойй хэд хэдэн асуууудлыг хэлэлцлээ.
Нэгдүгээрт, МАН-ын гишүүн цаг хугацаанаас үл хамаарч авлигын хэрэгт холбогдсон бол бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй байх, хоёрдугаарт, улс төрийн өндөр дээд албан тушаалд томилогдон ажиллаж байхдаа авлига, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан тохиолдолд Хяналтын ерөнхий хорооноос хуралдаж намын гишүүнээс түдгэлзүүлэх, гуравдугаарт, авлигад холбогдсон нь тогтоогдвол намын гишүүнээс хасах шийдвэр гарсан. МАН дүрэмдээ сахилга хариуцлагын асуудлыг оруулсан улс төрийн намуудаас анхдагч болж байна. Хурлаар хэлэлцсэн эхний асуудал нь намаас хасах тухай. Бусдад давуу байдал олгож, авлига авч албан тушаалаа ашиглаж, ял шийтгэл эдэлж байсан бол намаас хөөх шийдвэр гаргасан. Тодруулбал, Г.Солтан, Д. Дамба-Очир, Д.Хаянххярваа, Б.Ундармаа, Б.Батзориг нарын таван хүнийг намаас хассан болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн Э.Эрдэнэжамъяан, Э.Цасчихэр, Д.Батсайхан, н.Дуламсүрэн, н.Даваасамбуу нарыг Бага хурлын гишүүнээс хассан. Өнөөдрийн байдлаар судалгаа бүрэн эцэслэгндээгүй учраас намын бага хурлдын гишүүнээс чөлөөлж байна. Мөн хэрэгт холбогдоод хэрэг нь шийдэгдээгүй гишүүдийн асуудал яриглаж байгаа. 30 хоногийн дотор эдгээр гишүүд өөрсдөө намаас түдгэлзэх хүсэлт өгөх хэрэгтэй. Хөгжлийн банкны асуудал дээр мөн шуурхай ажиллаж байгаа. Тодорхой шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байгаагаас харахад МАН-ын гишүүд холбогдоогүй байна. Хууль, хяналтын байгууллага дээрхтэй холбоотой лавлагааг түргэн шуурхай гаргаж өгнө гэж бодож байна. Ажлын гурав хоногт багтааж албан тайлбар ирүүлэх, яллагдагчаар татагдсан тохиолдолд 30 хоногийн дотор гарах хүсэлтээ өгөх хэрэгтэй.
С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, Н.Билэгт, А.Сүхбат, Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардаж, үүрэг өгч байна. Ц.Анандбазар гишүүний хувьд намаас түдгэлзсэн учраас хурлаар хэлэлцээгүй. Хууль хяналтын байгууллага гэм буруутайд тооцвол бид хэнийг ч хаацайлахгүй.
НЭМЭЛТ:
15:00 цагаас эхлэх товтой хурал хойшилсоор 16:30 цагт эхэлсэн байна.
НЭМЭЛТ:
МАН-ын хяналтын хорооны хурал 15:00 цагаас болж хойшиллоо.
МАН-ын хяналтын хорооны хурал өнөөдөр 11:00 цагаас товлосон. Хурлаар Хөгжлийн банктай холбоотой асуудалд нэр холбогдсон гишүүдийг намаас нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм.
Эргэн сануулахад МАН-ын хяналтын хороо 30 дугаар Их хурлаас шинээр байгуулагдсан. Тухайлбал, МАН-ын хяналтын хороо 21 гишүүнтэй, Б.Баярбаатарыг тус хорооны даргаар улираан сонгосон билээ. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Албан тушаал эрх мэдлээ ашиглан залилсан, дээрэмдсэн, зээл аваад төлөхгүй, асуудлыг хүндрүүлсэн намын гишүүддээ улстөрийн хариуцлага тооцно" гэж мэдээлж байв.
Хурлаас гарсан шийдвэрийг эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ