"МАН-ыхан Увс аймгийг тонож дууслаа"

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

"МАН-ыхан Увс аймгийг тонож дууслаа"

"МАН-ыхан Увс аймгийг тонож дууслаа"

Увс аймгийн МАН-ын дарга на­­­­рын авлигын гэмт хэргийн талаар тус аймгийн Засаг дарга асан Д.Цэнд­­­­­­сүрэн өнөөдөр /2022.02.18/  мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "Би 2012-2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажилласан. Авлигатай тэмцэх газар намайг өнгөрсөн гурван жилийн хугацаанд шалгаж, миний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, уг хэрэгт "Хахууль авсан үйлдэл тогтоогдсонгүй" гэж үзсэн. Гэтэл энэ явдлыг жил бүр Увс аймгийн МАН-аас сөхөж намайг гүтгэж харлуулдаг. Энэ асуудалд хариулт өгөхийн тулд өнөөдөр би албан ёсоор мэдээлэл хийж байгаа нь энэ. Намайг  Увс аймгийн гудамж төслийн 10 хүрэхгүй километр /км/ замыг 27 тэрбум төгрөгөөр тавьсан гэж гүтгэсэн байна лээ.

Шинэчлэлийн Засгийн газрын үед буюу 2015 онд Архангай, Увс, Улаанбаатар хотод "Гудамж" төсөл хэрэгжсэн. Увс аймгийн "Гудамж" төслийн ажилд улсын төсвөөс 27 тэрбумаар баталсан нь үнэн. Гэхдээ гүйцэтгэгч компанид нь зөвхөн гүйцэтгэлээр нь санхүүжилт өгөх гэрээтэйгээр энэ ажил хийгдсэн. Увс аймагт баригдсан 12.5 км авто замыг 15.5 тэрбум төгрөгөөр барьж дуусгасан. Улсын төсвөөс 11.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Гүйцэтгэгч компани нь найман тэрбум төгрөг авсан ч үлдсэн 7.5 тэрбум төгрөгөө өнөөдрийг хүртэл авч чадахгүй явна. Энэ зам нь авто зам, ногоон байгууламжтай  буюу сүүлийн 30 жилд Увс аймагт хэрэгжсэн хамгийн үр дүнтэй төсөл. Гэтэл энэ замыг 27 тэрбумаар барьсан гэх үндэслэлгүй гүтгэлгийг МАН байнга тараадаг. 

Хоёрдугаарт, Увс аймгийн Тэс суманд баригдсан "Шинэ сум" төслийг аймгийн орлогч дарга Б.Цэцээгийн компаниар дамжуулж таван тэрбум төгрөг угаасан гэж бичсэн байна.  Энэ тендерийг гурван удаа зарлахад оролцогч гарч ирээгүй. Сүүлд нь хоёр компанид гэрээ хийж өгсөн. Увс аймгийн Тэс суманд бохир, цэвэр ус, инженерийн байгууламж, цэвэршүүлэх байгууламж, уурын зуухыг  барьсан. Зам, талбай хийсэн. Энэ төсөл маш амжилттай болсон. Мөнгө угаасан зүйлгүй. 

Гуравдугаарт, Намайг газрын тосны хайгуул хийхдээ мөнгө завшсан гэж бичжээ. Увс аймагт хэрэгжсэн "Увс-1" төслийн талбай дээр АНУ, Австралийн хөрөнгө оруулалттай томоохон төслийг 2014 онд эхлүүлсэн. Газрын тосны хайгуул 2011 онд Сү.Батболдын Засгийн газрын үед манай аймгаас сонгогдсон Ч.Хүрэлсүх Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа олон улсад нээлттэй зарласан тендер. Тендер шалгаруулалт нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Увс аймагт явагдаж, хайгуулын ажил эхэлсэн. 764 сая ам.долларын томоохон хайгуулын ажлыг эхлүүлсэн. Орон нутгийн зүгээс бид дэмжиж ажилласан. Төсөл амжилттай хэрэгжээд явж байхад "хагас" эх оронч буюу МАН-ыхан улстөржүүлж эхэлсэн. 1000 метр цооног өрөмдөж газрын тосондоо хүрэхэд ойрхон  байсан төслийг зогсоосон. Энэ төсөлд нийгэм үр ашгаа өгөх байсан. Эцсийн эцэст Монгол Улс л хохирсон. 

Ч.ХҮРЭЛБААТАРЫН ДЭЭРЭМЧИД УВС АЙМГИЙГ ТОНОЖ ДУУСЛАА

Сүүлийн 15 жил УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын дээрэмчид Увс аймгийг тонож дууслаа. Бүтээн байгуулалтын ард байнга хээл хахууль явдаг болсон. Би үүн дээр таван жишээ  хэлье. Гэхдээ энэ нь зөвхөн мөсөн уулын орой нь шүү. 

  • Увс аймагт усан бассейн дөрвөн тэрбум төгрөгөөр барина гээд 92 хувийн санхүүжилтийг гүйцэтгэгч компани нь аваад явсан. Одоо гүйцэтгэгч компани олдохгүй байна.  Барилгын ажил нь дөнгөж сууриа тавьж байхад тоног төхөөрөмжийн мөнгө гэж хэлээд 760 сая төгрөг бас нэмээд өгч явуулсан. Мөнгө, гүйцэтгэгч компанийн  аль, аль нь байхгүй. Сэг болсон барилгатай л үлдсэн. МАН-ын үе, үеийн удирдлагууд хулгай хийхдээ мэргэшсэн. Таван давхар байшинг дөрвөн давхар болгоод давхраар нь хулгай хийдэг болсон. 
  • Аймгийн төвд эмнэлэг барьсан ч цахилгаан шат нь байхгүй. Цахилгаан шатыг нь хүртэл хулгайлаад идчихсэн. 
  • Аймгийн төвд баригдаж байгаа Драмын театрын барилгыг 6.8 тэрбум төгрөгийн өртөгтэй. Гүйцэтгэгч компаниа шалгаруулаад барьсан ч  одоо балгас л үлдсэн. Үүн дээр нэмээд 3.6 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгасан байгаа юм. Энэ барилгын гүйцэтгэгч компанийн захирал нь Ч.Хүрэлбаатарын сонгуулийн ажилтан Б.Дүгэр гэх залуу бий. Энэ мэтээр улсын төсвийн хөрөнгийг хулгайлж байна. 
  • Коллежийн барилгыг 4.6 тэрбумаар эхлүүлсэн. Сүүлд нэмээд 1.8 тэрбум төгрөгийг төсөвт нэмж суулгасан. Одоог хүртэл барилгын ажил дуусаагүй. 
  • 2.2 тэрбум төгрөгөөр баригдсан авто зам. Санхүүжилтийн 92 хувийг гүйцэтгэгч компани нь авсан. Хариуд нь мөн л зам, мөнгө аль аль нь байхгүй. Таван жил болсон зам баригдаж дуусаагүй. Хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй. Огт ажил хийгээгүй байж нийт санхүүжилтийн 92 хувийг авсан. Одоо тэр компани нь ч олдохгүй байна. Энэ бүх материалыг би АТГ-т өгнө. Мөн МАН-ын удирдлагуудад ч хүргүүлнэ. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж