Дотуур хувцасны алдартай брэнд болох "Victoria’s Secret"-ийн Дауны синдромтой анхны загвар өмсөгч Пуэрто Рикогийн София Жирау модель болжээ. София Жирау 24 настай ба Гэгээн Валентины өдрөөр тус брэндийн "Love Cloud Collection"-д нэгдэж, өөр бусад 17 модель эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах болжээ.
София өөрийн инстаграм хуудаснаа анхны зургаа нийтэлж, “Өмнө нь би мөрөөдөж байсан. Мөрөөдлийнхөө төлөө хичээсэн. Харин мөрөөдөл минь биеллээ. Одоо би нууцаа хэлж болох нь! Би Дауны синдромтой бас Victoria’s Secret-ийн модель!” гэж тайлбар бичсэн байна. София бол "Victoria’s Secret"-ийн сурталчилгаанд тоглосон хоёр дахь Пуэрто-Рико загвар өмсөгч юм.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ