Ч.Мөнхбаярыг яагаад баривчлав?

Хуучирсан мэдээ: 2022.02.18-нд нийтлэгдсэн

Ч.Мөнхбаярыг яагаад баривчлав?

Ч.Мөнхбаярыг яагаад баривчлав?

Тагнуулын ерөнхий газраас Ч.Мөнхбаярыг өчигдөр саатуулсан талаар бид мэдээлсэн. Мөн оройн 19:00 цагийн орчимд түүний гэрт нэгжлэг хийсэн. Албан эх сурвалжуудын мэдээлснээр түүнийг гадаадын тусгай албаныхантай холбоотой байж болзошгүй, түүний дансанд их хэмжээний ам.доллар гадаадаас орж ирсэн гэсэн үндэслэлээр хойшлуулшгүйгээр баривчилсан аж.

Энэ талаар өнөөдөр /2022.02.18/ Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл өгөх юм.

Ч.Мөнхбаяр нь “Монгол хүн Монгол хүндээ тусалъя” гэх төрийн бус байгууллагын тэргүүн бөгөөд, өнгөрсөн онд Хазара иргэдийг эх оронд нь ирүүлэх талаар хэвлэлийн бага хурал хийж мэдэгдэж байв. Албан бус эх сурвалжийн мэдээллээр Хятадын "Wechat" сүлжээнд өвөрмонголчуудыг хил нэвтрүүлэх талаар тусална зэргээр бичдэг гэх мэдээлэл байна. Түүнийг үндэсний аюулгүй байдлын эсрэг ажилласан гэх зүйл заалтаар хуулийн байгууллагаас шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж