Тел Авивын Их дуулгын эхний өдрийн барилдаанууд өчигдөр/2022.02.17/ боллоо. Эрэгтэй, эмэгтэй нийт таван жинд манай зургаан тамирчин өрсөлдөв.
Эрэгтэйчүүдийн -60 кг
- Э.Сумъяабазар эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Украины жудоч Дилшот Халматовыг ялсан ч хэсгийн аваргын төлөө Азербайжаны Карамат Хусейновт унажээ. Ингээд дагах барилдаанд Нидерландын тамирчин Торнике Тшакадуатай учраа таарсан ч мөн ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.
- Б.Цогт-Очир эхлээд Италийн жудоч Бажио Д’Ангелог, дараа нь Бельгийн Йорре Верстрайтеныг хэсгийн аваргын төлөө Азербайжаны Балабая Агаевыг тус тус ялж, хагас шигшээд шалгарсан. Гэвч мөнгөн медалийн төлөөх барилдаанд Украины Артем Лесюкт ялагдаж, хүрэл медалийн төлөө Нидерландын Торнике Тшакадуаг ялжээ.
Эрэгтэйчүүдийн -66 кг
- Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Узбекистаны Ярин Менагедыг, хэсгийн аваргын төлөө Украины Богдан Ядовыг тус тус ялжээ. Харин хагас шигшээд Азербайжаны Яшар Нажафовд ялагдаж, улмаар хүрэл медалийн барилдаандаа Францын Дайкий Бубаг ялжээ.
- Г.Сод-Эрдэнэ эхний тойрогтоо Германы Леннарт Сламбергер ялсан ч хоёрдугаар тойрогтоо Израилийн Барух Шамиловд ялагджээ.
Эмэгтэйчүүдийн -48 кг
- Б.Баасанхүү эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогтоо Италийн Ассунта Скуттог ялж, хэсгийн аваргын төлөө Израилийн Шира Ришонид ялагджээ. Улмаар дагах барилдаандаа Чилийн Мари Дий Варгас Лейг ялж, хүрэл медалийн төлөө Сербийн Милица Николичийг ялжээ.
Эмэгтэйчүүдийн -57 кг
- О.Оюунчимэг эхний тойрогтоо Казахстаны Севара Нишанбаевад ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.
Ийнхүү эхний өдрийн дараагаар Б.Цогт-Очир, Б.Баасанхүү, Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртэж, Монгол Улс багийн дүнгээр есдүгээр байрт явж байгаа бол Франц гурван алт, нэг хүрэл медальтай хүснэгтийг тэргүүлж явна.