Хүн зоноо даахгүй, хөх тэнгист живж буй Мальдив | News.MN

Хүн зоноо даахгүй, хөх тэнгист живж буй Мальдив

Хүн зоноо даахгүй, хөх тэнгист живж буй Мальдив

Дэлхийн өнцөг булан бүрээс тоймгүй олон аялагчид жаргалын орон Мальдивыг зорин ирдэг. Мальдивыг онгоцны цонхоор харвал үнэхээр гайхамшигтай. Энэтхэгийн далайд орших Чагос-Лаккадивын нурууг даган 1200 ширхэг оюу өнгөт цагираг хоёр эгнээнд байрласан байдаг. Тодруулбал, дэлхийн хамгийн нам дор байрлалд орших Мальдив улс нь 26 шүрэн арал болон 1200 арлаас тогтдог бөгөөд тэдгээрийн 200 орчимд нь хүн амьдардаг. Халуун, чийглэг уур амьсгалтай.


26 шүрэн арлын тэг голд байрлах нийслэл Мале хот нь далайн түвшнээс хэдхэн метрийн өндөрт байрладаг. Тодруулбал нутаг дэвсгэрийн 80 хувь нь далайн түвшнээс дээш нэг метр ч хүрэхгүй өндөрт оршино. Үймж бужигнах гадны аялагч жуулчдын хөлд дарагдсаар нэг мэдэхэд Мальдив улс дэлхийн хамгийн шигүү суурьшилтай газарт тооцогдох болжээ.
Нэгэн цагт тус улсын иргэд загас агнуур, далайн эргийн баялагтаа түшиглэн амьжиргаагаа залгуулдаг байсан бол өнөөдөр аялал жуулчлалаар амьдрах болжээ. Аялал жуулчлалаар дамжуулан эдийн засгийн түвшин сайжирч буй хэдий ч нөгөө талаараа угийн эмзэг байсан экосистем нь улам тогтворгүй нөхцөл байдалд ирсэн байна. Мөн дэлхийн дулаарлаас шалтгаалж далайн түвшин нэмэгдэж буйтай зэрэгцээд шүрэн арлын шүрнүүд хөгширч буйтай холбоотойгоор Мальдив живэх аюулд нэрвэгдээд буй.


Энэтхэгийн далайд 2004 онд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Мальдивын ихэнх хэсэг усанд живж, дэд бүтцийн томоохон хохирол учруулсан. Тухайн үед дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь бараг тал хувь устаж, санхүүгийн хохирол хагас тэрбум доллараас давсан байна. Ихэнхи арлууд нь хүн амьдрах боломжгүй болсноор хүмүүс нийслэл Мале руу нүүж иржээ.
Цунамигийн дараа буюу 2007 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авахад анхаарлаа хандуулж эхлэв.

2008 онд жижиг мужуудын иргэдийн төлөөлөл болж Мохаммед Нашид анхны удирдагчаар сонгогджээ. Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш уур амьсгалын өөрчлөлтийн талаар нутгийн иргэдэд тайлбарлан таниулахаар оролдож эхэлсэн бөгөөд шашин шүтлэг ихтэй улсад энэ нь тийм амар байгаагүй аж. Нашид 2009 оны Копенгагены Уур амьсгалын өөрчлөлтийн бага хуралд оролцохдоо Мальдивын асуудлыг хөндөж байжээ. “Бүх зүйл тийм амар биш. Мальдивт эрүүл мэнд, боловсролын салбарт хөрөнгө зарцуулах боломжгүй. Оронд нь тэр мөнгөө бетон болон далайн хана босгоход зарцуулах хэрэгтэй болж байна” гэж тэр хэлэв.

ИТГЭЛ НАЙДВАРЫН ХОТ

Сүүлийн гучин жилийн хугацаанд алслагдсан арал дээр амар жимэр амьдарч асан Мальдивчууд илүү сайн үйлчилгээ, ажил эрхлэх болон сурч боловсрох боломжийг эрэлхийлсээр нийслэл Мале руугаа хошуурах болжээ. Тиймээс 8.3 км квадрат талбайд 300 мянга орчим хүн амьдардаг нийслэл хотын хэт ачаалал, түгжрэлийг бууруулахын тулд бүх арлуудыг хамарсан бүтээн байгуулалтад тус улсын эрх баригчид анхаарлаа хандуулах болов. Малегийн эсрэг талд байрлах Хулхуле арал нь ирсэн зочдыг нааш цааш зөөх, амралтын газрууд руу хүргэх үүрэгтэй байв. Малегийн нягтралыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилгоор Хулхуле руу хүн амыг нүүлгэн шилжүүлэх санаачилгыг тухайн үеийн ерөнхийлөгч Маумун Гайом гаргажээ. Итгэл найдварын хот хэмээн нэрийдсэн Хулхулег анхнаас нь зөв зохион байгуулалттай барьж байгуулахаар далайн түвшнээс дээш хоёр метрийн өндөрт зориудаар шинэ хиймэл арал бий болгосон байна. Үүний тулд сая сая тонн элсийг далайгаас ухаж, шинэ арлыг далайн усанд автахаас хамгаалжээ.

2018 онд Хятадаас 200 сая ам.долларын санхүүжилт авч Мале, Хулхуле, Хулхумале хотуудыг хоёр км урттай гүүрээр холбосон байна. Нисэх онгоцны буудлын өргөтгөлийн ажилд мөн л их хэмжээний зээл авчээ. Ийнхүү Хулхумалед хотод ч бас бүтээн байгуулалтын ажил явагдаж, хурдацтай өргөжин тэлж буй бөгөөд ирээдүйд одоогийн Мале хотын хүн амаас гурав дахин их хүн амьдрах боломжтой. Арван жилийн дотор хүн амын талаас илүү хувь нь амьдрах боломжтой гэсэн таамаг ч бий.

Мөн энэ жил Нидерландын “Dutch Docklands” компани Мальдив улсад дэлхийн хамгийн анхны хөвөгч хотыг барихаар болжээ.

ДЭЛХИЙН ДУЛААРАЛД ДАСАН ЗОХИЦОХУЙ

Мальдив улс жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 30-50 орчим хувийг цаг уурын өөрчлөлттэй дасан зохицох болон түүнийг бууруулахад зарцуулж байна. Үүнд үерийн хамгаалалт, давсгүйжүүлэлт, усны систем, далайн эргийн элэгдэл, элсний нүүдэл гэх мэт байгалийн хүчин зүйлстэй тэмцэх зардал орно.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлийн хамгийн сүүлийн тайланд дурдсанаар дэлхийн дулаарал хамгийн эрчимтэй нөлөөлж буй бүс нутгуудын тэргүүн эгнээнд Мальдив оржээ. Мальдиваас гадна Кирибати, Тувалу, Маршаллын арлууд энд багтсан байна.
Мальдивын хойд хэсэгт орших хүн ам шигүү суурьшсан арлуудын хувьд сүүлийн жилүүдэд далайн түрлэг нь хэвийн үзэгдэл болсон ажээ. Арлуудын тал хувь нь эрэг хавийн элэгдэлд ороод буй бөгөөд энэ дундаас 30 гаруй арал их хэмжээний элэгдэлд орсон байна.

САНХҮҮГИЙН ГАЦАА

Тус улсад цаг уурын өөрчлөлт дээр нэрмээс болж буй бас нэг том асуудал бол гадаад өр юм. Далайн хана барих, нөхөн сэргээх, далан барих гэх мэт ажлуудад их хэмжээний хөрөнгө хаяж байж тэд дасан зохицож амьдарч байна. НҮБ уур амьсгалын хямралтай орнуудад туслах зорилгоор тусгай сан байгуулсан хэдий ч мөнгө нь цаг хугацаандаа орох эсэх нь асуудалтай байдаг аж. Түүнчлэн дэлхийн бусад чинээлэг орнууд аль 12 жилийн өмнө уур амьгалын өөрчлөлтөнд өртөмтгий орнуудад 100 тэрбум ам.доллараар туслахаа амлаж байжээ. Гэтэл энэ тусламжийн ихэнх хэсэг нь буцалтгүй бус зээл хэлбэрээр ирсэн байна.

Хэдэн үеэрээ далайн эрэгт амьдарсаар ирсэн Мальдивчуудын тэсвэр тэвчээрийг байгаль дэлхий ийнхүү шалгасаар л байна. Дэлхийн дулаарал гэх асар том сэдэвтэй зэрэгцээд өөр аюул ч олон бий. Тухайлбал цэнгэг усны хомсдол, хог хаягдлын асуудал, эргийн нуралт гэх мэт олон хүчин зүйлсээс шалтгаалаад Мальдивын арлууд нэг нэгээрээ далайн усанд живсээр л байна. Нэн яаралтай арга хэмжээ авахгүй бол энэ зууны эцэс гэхэд үзэсгэлэнт Мальдив гэж үгүй болох нь ээ.

Эх сурвалж: THE DIPLOMAT, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
10
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-18 103.26.193.123

maldiv gej laliin shashintai uls baidag

Avatar

Гнггггг 2022-02-18 66.181.161.16

Монгол улсын засгийн газар энэ улсаас дор юм

Avatar

Зочин 2022-02-18 213.87.151.176

))))))))))) Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Зочин 2022-02-18 202.55.191.130

maldiv ruu ayalahgui baihiig zuvluj baina

Avatar

Зочин 2022-02-18 66.181.182.32

мөнгөө аваад хуурай эх газар бараадаач оршин суугчид нь тэнэг хүмүүс байдаг юмуу

Avatar

Зочин 2022-02-18 202.55.191.130

uhaantai hun shuu kkk

Avatar

Ббб 2022-02-18 122.201.23.44

Наран улс хэзээ живхийм блоо гдг монгол хүний өдрийн бодол шөнийн зүүд шдэ хахахааа

Avatar

Зочин 2022-02-18 59.153.84.70

Чиний л зүүд байх эрүүл ухаантай хүн тэгэж бодохгүй л дээ, ялангуяа мэдлэг боловсролтой бол

Avatar

Зочин 2022-02-18 72.141.247.75

1 metr urgugdsun bol tsynami bolohod ter ayaaraa archigdax um bn.
er hi ayultai gazar bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж