АНУ болон NATO-гоос хэд хэдэн удаа ОХУ нь Украин руу хоёрдугаар сарын 20-нд довтлоно гэж мэдэгдсэн. Тэгвэл тус мэдэгдэлд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Politico Russia" сонинд "худал" хэмээн мэдэгдлийг үгүйсгэв. "Дахин нэг худал гүтгэлэг зохиосон бололтой. Ядаж та бид хоёр ийм худал хуурмаг зүйлд итгэхгүй байх гэж найдаж байна" гэж сэтгүүлчдэд ярьжээ. Песков "Олон огноо байсан" гэж дурсав.
"Бүгд нь худал, хариуцлагагүй хуурамч мэдээлэл болох нь тогтоогдсон, гэвч тэдний зохиогчдын хэн нь ч эцэст нь буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй" гэж Песков хэлжээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ