ТЕГ: Ч.Мөнхбаярыг баривчилсан талаар маргааш мэдээлэл хийнэ | News.MN

ТЕГ: Ч.Мөнхбаярыг баривчилсан талаар маргааш мэдээлэл хийнэ

ТЕГ: Ч.Мөнхбаярыг баривчилсан талаар маргааш мэдээлэл хийнэ

ТЕГ: Ч.Мөнхбаярыг баривчилсан талаар маргааш мэдээлэл хийнэ

"Монгол хүн монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-аас баривчлан саатуулжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Одоогийн байдлаар иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй байна” гэсэн хариулт өгөв.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явуулж, иргэн Ч.Мөнхбаярыг өнөөдөр 15:00 цагийн орчимд Энхтайваны гүүрний хажууд байрлах “Наран” плазагийн ойролцоогоос баривчилжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны нэгдүгээр орцонд тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Албан бус эх сурвалж мэдээлэхдээ “Иргэн Ч.Мөнхбаярыг нийгмийн сүлжээнд бичсэн посттой нь холбогдуулан баривчилсан” гэв.

Ч.Мөнхбаяр өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-ны Лхагва гаригийн 16.14 цагт цахим хуудастаа хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Б.Болд, Ж.Батзандан нарын зурагтай пост оруулжээ. Тэрбээр постдоо:

“Гурван жилийн өмнө иргэний хөдөлгөөдтэй уулзах үед:

-Би “хэзээ ч албан тушаалд очихгүй, та нартайгаа хамт гудамжинд жагсаж тэмцэнэ” гэж байсаан. “Ордон орчихоод, удахгүй гараад ирнэ” гээд орсоон. Гэтэл ордон ороод хоёр сар болчихжээ. Эргэж та нартайгаа уулзалгүй хоёр сар болчихжээ.

Ордон ороод, "ЗГХЭГ-ын дарга болчихвол бидний яриад байсан юмнууд бүтэх юм байнаа" гэдгийг мэдэнгүүтээ би цаг алдахгүй гээд бушуухан ЗГХЭГ-ын дарга болчихсон юм л даа.

Одоо та нар тарцгаа. Талбай дээр барьсан гэрнүүдийг буулгацгаа. Гахай жил бүх юм сайхан болно. Би МАНАН-гийн эсрэг тэмцлээсээ ухрахгүй, амь хайргүй тэмцэхээ андгайлж байна!” гэж бичжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нийгмийн сүлжээ, жагсаал цуглааны тухай, нууцын зэрэглэлтэй ноцтой мэдээлэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьсан гэх мэдээлэл ч байна.

Тагнуулын ерөнхий газраас маргааш (2022.02.18) иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан асуудлаар мэдээлэл хийхээ мэдэгдлээ.

Ч.Мөнхбаярын хувьд “Өвөрмонголд сургуулийн өмнөх насны хүүхдийг хятадаар сургах болсныг эсэргүүцье", “Хазара монголчуудад тусалъя”, “Эх хэлээ аваръя” зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлж байжээ. Мөн тэрбээр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшиж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MGL 2022-02-17 122.201.26.172

Эгийн голын усан цахилгаан станц барихыг эсэргүүцэж байна гээд байсан нөхөр мөн шив дээ!

Avatar

Зочин 2022-02-17 202.9.41.156

Төрийн бус нэрээр дагдаа монголын эсрэг юм яридаг гар биз дээ энэ чинь

Avatar

зочин 2022-02-17 59.153.112.234

Монгол улсын ундсэн хууль хэзээ ундэсээрээ оорчлогчдчих воо уг хэлэх хэвлэн нийтлэх эрхгуй болж байгаа юм уу ??

Avatar

Zocnin 2022-02-17 108.63.58.182

Mongolcnuud bariad horiod hucnirhiileed bdag zand durgui Yu cn hurdan baricnihdag bnaa Uzel bodloo ilerhiilsnii toloo yum bol ardcnilsan uls gej helehees cn icnmeer bolj dee

Avatar

Зочин 2022-02-17 202.126.88.154

Элбэгдоржтой хамтрагч боллоо гэснээс хойш Хазараг оруулж ирье, муусайн коммунистууд гэж их үзэн ядаж бичих болсон доо.

Avatar

Зочин 2022-02-17 103.26.195.89

Энэ н**ш дандаа ҮАБ ын эсрэг юм ярьж явдаг маш аюултай этгээд, барих байтугай хорих хэрэгтэй
Эсвэл сайн дураараа тэр лал хазара руугаа зайл

Avatar

Зураач Лондон 2022-02-17 176.251.161.168

Талбай дээр жагссан хятадуудыг яасан бэ, Тагнуулынхаан?

Avatar

Зочин 2022-02-17 111.220.50.43

Нөгөө Элбэгдоржийн зараалын гар л бн ш дээ!! Орос Хитад хоёртой хоёр талруугаа байлдах ёстой гэж солиордог Эх Оронч мөн биз дээ!! Ийм хачин фашист нацист террорчдыг эртхэн хазаартай болгож байхгүй бол цагийн мууд яаж ч сүйтгэж мэднэ.

Avatar

Зочин 2022-02-17 66.181.187.67

Өө бас тийм юм ярьдаг байсан юмуу?

Avatar

Зочин 2022-02-17 72.196.192.250

Nuguu hyatad vsegtei loozon barisan jagsaaliin talaar medeelel hiigeechee, tsagdaa naraa !!!

Avatar

Зочин 2022-02-17 213.87.129.216

!!!! Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Zochin 2022-02-17 67.69.76.95

Бээжингээс өгсөн даалгавар

Avatar

Зочин 2022-02-17 185.107.47.171

Хятадуудын өмнөөс үг хэлсэн хүнийг бариад хорьчихдог х***а шиг төртэй болсон улс орон шүү дээ новшын данх өглөө болгон хятадын элчингээс даалгавар авч ажилладаг байх.

Avatar

Зочин 2022-02-17 66.181.179.137

ЯРИАД ТЭМЦЭЭД БАЙГАА Ч ГЭСЭН ЭЦСИЙН ЗОРИЛГЫГ НЬ ТААХАД НЭН ХЭЦҮҮ ЭНЭ АРДЧИЛСАН НИЙГМИЙН ҮЕД ЯРЬСАН ХИЙСЭН 2 НЬ ЗӨРӨӨД БАЙДАГТ Л БАЙГАА ЮМ ДАА

Avatar

123 2022-02-17 202.126.90.148

Энэ ордонд бгаа пяз-ыг муу хэлж болохоо больчихсон юм уу? Хэн юм бэ? Саяхан л Мие-г долоогоод лс ууж бсандаг

Avatar

Зочин 2022-02-17 104.248.150.53

Монгол хүн Монгол хүндээ туслая гэсэнд нь хорсовуу. Гитад хүнд туслий энэ тэр гэх байждээ

Avatar

ҮНЭН 2022-02-17 122.201.22.100

БҮР АМАР ЮМ БОЛОХ НЬ ЭЭ ЭНЭ КОММУНИСТУУД ЧИНЬ

Avatar

Хөх монгол 2022-02-17 202.126.89.134

Одо нам засгийн удирдагчдын эсрэг юм ярьж болохгүй мэдвүү, ард түмээн! Санаснаа бурж явдаг тэр ардчиллын үе өнгөрсөн хэхээхээ

Avatar

Зочин 2022-02-17 64.119.19.231

Дөнхны хэлбэртэй малгай өмсөөд пост оруулцан бсн бодвол манай гатнуулууд тэр мөлгайг нь гэрээс хурааж аваа биз өөр ч юмгүйдээ

Avatar

Зочин 2022-02-17 203.91.115.52

Гүй тэр жагсаал дээр хэлсэн ярьсан нь бол үнэн шүү дээ. Ийм л агуулгатай юм ярьж байсан. Угаасаа зорилго нь ч тодорхой. Намайг л гаргаад өг. Тэгвэл алаад өгнө. Та нарыгаа ч харж үзнэ. Ийм л юм ярьж байсан биз дээ? Тэгээд хараад байсан. Карийр ч суга дэвшлээ. Иргэд л бүсээ чангалөөд байхаас амьдралд наалдсан юм байхгүй. Гэтэл ТЭР юу хийж амжуулав? Сонгуулийн урьдчилсан кампанит ажлын шинжтэй Оюутолгойтой хийсэн тохироо, вакзин хоёрыг эс тооцвол ч өөдтэй юм барагтайхан шүү дээ. Мөнгө хэвлэж тараас

Avatar

Зочин 2022-02-17 203.91.115.52

ан, инфляц суга өссөн, 20, 21 онд нийлээд монгол улсын төсөв 7 трилион төгрөгний алдагдалтай буюу улсын нэг жилийн бүтэн төсвөөр тасарсан, үүнээс цавчаа нь 60 хувьд хүрсэн, хилээ бүтэн 1 жилээр хаалгаад одоо хүртэл хэвийн болоогүй, албан тушаалын гэмт хэрэг авилгын хэрэг буурах биш бүр гаарсан. ТҮҮНИЙ жагсаал хийж байх үед ждүгийн 50 тэрбумын бодит хохирол ярьж байсан бол 22 оны босгон дээр энэ хохирол 1.6 трилион төгрөг боллоо. ТЭР Манантай тэмцэнэ, Элбэгдорж, Баттулгыг шоронд хийнэ гэж бүхнээс

Avatar

Зочин 2022-02-17 203.91.115.52

чанга хашгирч байсан. Худлаа юу? ТЭР Элбэгдоржийг эх орондоо ирж жангаа хүрт гэж байсан, удаа дараа. ТҮҮНИЙ хамтрагч Нямбаатар тухайн үеийн ерөнхийлөгчийн хууль бус үйлдлийг шууд их хурлын танхим дотор тунхаглаж байсан. Худлаа юу? Гэтэл одоо яав? Элбэгдорж одоо бараг шинэ нам байгуулж байгаа юм бишүү? Юун Юнайтед фрийндээр мөнгө угаах, юун Богд уул зарах. Юун шоронд орох. Баттулга яав? ТҮҮНИЙ хормой доогуур шургаж орчихоод гарч ирэхээ байсан. Худлаа юу? Энэ яг юу гэгч юм бэ? Манангийн хамгийн но

Avatar

Зочин 2022-02-17 203.91.115.52

той гишүүн, Нямдоржийг иргэд жийчихээд байхад чирж авчирч ирээд танхимынхаа гол хүнээр тавьчихсан. Тэгээд өөрөө түүний хүүхэлдэй шиг аашилж байдаг. Энэ яг юу гэгч болж байгаа хэрэг вэ? Нөгөө тэмцэл яав? Шударга ёс тогтоох яав? Мананг алаад өгөх юу болов? Бөөрнөөсөө эхлээд ягаарах гэх шиг өөрөө манангийн сэжүүр дэх будан болж хувирч байгаа юм биш үү?

Avatar

Зочин 2022-02-17 203.91.115.52

Нэг зүйлийг сануулахад байгалийн БУДАН нэг бол замхардаг, үгүй бол манан болж өтгөрдөг юм шүү дээ.

2 0
Avatar

Зочин 2022-02-17 180.149.93.98

Энэ хүн чинь монголд шинээр хийх эрчим хүчний бүх төслийг эсэргүүцдэг жагсаал хийдэг хүн мөн биз дээ

Avatar

ҮНЭН 2022-02-17 122.201.22.100

БИШ

Avatar

Зочин 2022-02-17 66.181.161.118

Mun

Avatar

з 2022-02-17 202.9.47.37

зөв хаанач үнэнч юм монголд алга эр эм хоёр хүртэл бүгд дор бүрдэээ нууц банзлуутай ниигэмдээээ

Avatar

Зочин 2022-02-17 107.127.39.10

Мөнхбаяр гэдэг чинь оросын бууны нохай ….Эгийн голын,Шүрэнгийн УЦС-уудын төслийг оросын буриадуудтай хамтарч жадлан эсэргүүцдэг,элдэв юм донгосдог эх орноосоо урвасан адгийн шаар….

Avatar

Тагнуулынхан ичээч 2022-02-17 202.179.27.106

Төрийн хулгайч нараа баривчлахын оронд үнэн үг хэлсэн эх оронч жирийн иргэнээ барьж хориод нээрээ хөгийн байнаа, Тагнах хүнээ олж тагнаач

Avatar

Зочин 2022-02-17 64.119.18.131

Яаана даа

Avatar

Зочин 2022-02-17 107.127.39.10

Мөнхбаяр яг эх оронч байж харагдаарай…..оросын бууны нохой

Avatar

Зочин 2022-02-17 66.181.187.67

Эх оронч хүн эх нутгаа харийн дүрвэгсэдээр дүүргэе гэхүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж