ТЕГ: Ч.Мөнхбаярыг баривчилсан талаар маргааш мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

ТЕГ: Ч.Мөнхбаярыг баривчилсан талаар маргааш мэдээлэл хийнэ

ТЕГ: Ч.Мөнхбаярыг баривчилсан талаар маргааш мэдээлэл хийнэ

"Монгол хүн монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-аас баривчлан саатуулжээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Одоогийн байдлаар иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй байна” гэсэн хариулт өгөв.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр, Тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явуулж, иргэн Ч.Мөнхбаярыг өнөөдөр 15:00 цагийн орчимд Энхтайваны гүүрний хажууд байрлах “Наран” плазагийн ойролцоогоос баривчилжээ. Улмаар Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны нэгдүгээр орцонд тусгай ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Албан бус эх сурвалж мэдээлэхдээ “Иргэн Ч.Мөнхбаярыг нийгмийн сүлжээнд бичсэн посттой нь холбогдуулан баривчилсан” гэв.

Ч.Мөнхбаяр өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-ны Лхагва гаригийн 16.14 цагт цахим хуудастаа хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Б.Болд, Ж.Батзандан нарын зурагтай пост оруулжээ. Тэрбээр постдоо:

“Гурван жилийн өмнө иргэний хөдөлгөөдтэй уулзах үед:

-Би “хэзээ ч албан тушаалд очихгүй, та нартайгаа хамт гудамжинд жагсаж тэмцэнэ” гэж байсаан. “Ордон орчихоод, удахгүй гараад ирнэ” гээд орсоон. Гэтэл ордон ороод хоёр сар болчихжээ. Эргэж та нартайгаа уулзалгүй хоёр сар болчихжээ.

Ордон ороод, "ЗГХЭГ-ын дарга болчихвол бидний яриад байсан юмнууд бүтэх юм байнаа" гэдгийг мэдэнгүүтээ би цаг алдахгүй гээд бушуухан ЗГХЭГ-ын дарга болчихсон юм л даа.

Одоо та нар тарцгаа. Талбай дээр барьсан гэрнүүдийг буулгацгаа. Гахай жил бүх юм сайхан болно. Би МАНАН-гийн эсрэг тэмцлээсээ ухрахгүй, амь хайргүй тэмцэхээ андгайлж байна!” гэж бичжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нийгмийн сүлжээ, жагсаал цуглааны тухай, нууцын зэрэглэлтэй ноцтой мэдээлэл Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярьсан гэх мэдээлэл ч байна.

Тагнуулын ерөнхий газраас маргааш (2022.02.18) иргэн Ч.Мөнхбаярыг баривчлан саатуулсан асуудлаар мэдээлэл хийхээ мэдэгдлээ.

Ч.Мөнхбаярын хувьд “Өвөрмонголд сургуулийн өмнөх насны хүүхдийг хятадаар сургах болсныг эсэргүүцье", “Хазара монголчуудад тусалъя”, “Эх хэлээ аваръя” зэрэг сэдвээр хэвлэлийн бага хурал хийж, үзэл бодлоо илэрхийлж байжээ. Мөн тэрбээр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт нэр дэвшиж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
7
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж