“Эрдэнэт үйлдвэр" ажилчдынхаа цалинг өгөхгүй, экспортын тээврийн зардал нөхсөн, зэсийн баяжмал саатаж, төлөвлөгөө тасарсан гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гарах болсон.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагууд энэхүү мэдээллийг үгүйсгэж байна. Тодруулбал, “Хил гаалийн асуудал хүндэрсэнтэй холбогдуулан арванхоёрдугаар сард экспорт зогсонги байдалд орсон. Гэсэн хэдий ч 7000 гаруй ажилчныхаа цалинг хасахгүйгээр бүтнээр нь олгосон. Харин экспорт зогсч, ажил хийгдээгүй тул зөвхөн цалин дээр нэмэлтээр олгодог урамшууллыг л олгоогүй. Манай байгууллага нэгдүгээр сард ажилтан бүрдээ 13 дугаар сарын цалинг нь ч олгосон. Цалин огт тасалдуулаагүй" гэсэн тайлбар өглөө.
Холбоотой мэдээ