Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" Осакагийн фестивальд шалгарчээ | News.MN

Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" Осакагийн фестивальд шалгарчээ

Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" Осакагийн фестивальд шалгарчээ

Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" Осакагийн фестивальд шалгарчээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн ээлжит уран бүтээл “Худалдагч охин” уран сайхны кино 2022 оны Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарчээ. Түүний уран бүтээл "Шилдэг цом"-ын төлөө өрсөлдөх болсон тухай баярт мэдээг дуулгав. Осакагийн Азийн кино фестивалийг 17 дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Азидаа нэртэй өндөр зэрэглэлийн фестивалийн нэг юм.

Уг фестиваль 2022 оны гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд Япон улсын Осака хотноо болж, шилдэг киногоо шалгаруулах аж.

Энэ удаа нийт 76 орны кино найруулагчийн кино Осакагийн кино фестивальд өрсөлдөхөөр оролцсон байна. Фестивалийн уралдаант хэсэгт шилдэг 15 киног сонгон шалгаруулсны нэг нь “Худалдагч охин” кино болсон. Тодруулбал, Солонгос, Египет, Араб, Хонгконг, Япон, Малайз, Филипин, Тайван, Хятад, Энэтхэг, Казакстан зэрэг олон орны кино уран бүтээлчдийн кинотой өрсөлдөх эрхтэй болжээ.

Ж.Сэнгэдорж найруулагчийг хошин урлагийг үндэслэгч, домогт жүжигчин Л.Жанчивдоржийн хүү гэдгээр нь хүмүүс мэднэ.  Тэрбээр ээлжит “Худалдагч охин” уран сайхны киногоо кино театрын дэлгэцнээ гаргахаас татгалзаж, IPTV-гээр нээлтээ хийсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-02-17 31.10.166.185

Neriig n hudaldagch ohin bish .Hyamdarsan ohin (baraa) gej orchuulah yum bishuu.

Avatar

Зочин 2022-02-17 213.87.129.216

>>>>> Шилдэг тавтай морилно уу секс болзоо сайт – – – – https://mysp.ac/50fjz

Avatar

Баги 2022-02-17 202.126.89.134

Оросоор фестиваль ч гх шиг. Кино наадам гж хэлээч, тэнэг хулгайч аа

Avatar

Зочин 2022-02-17 210.121.172.13

kino g ni yu ghuu hoo

Avatar

Зочин 2022-02-17 172.58.224.220

Иймэрхүү хувцастай хүүхнүүдийн зураг …олигтой эмсийнх лав биш

Avatar

зочин 2022-02-17 202.179.22.163

Сэнгэдоржтд амжилт хүсье. Аргагүй энэ цагийг өнгөлж яваа найруулагчдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж