МАН-ын Хяналтын хороо ёс зүйн асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

МАН-ын Хяналтын хороо ёс зүйн асуудлаар хуралдана

МАН-ын Хяналтын хороо ёс зүйн асуудлаар хуралдана
МАН-ын Хяналтын ерөнхий хороо маргааш /2022.02.18/ 11:00 цагаас хаалттай хуралдахаар болжээ. Уг хурлаар ёс зүйн асуудал гаргасан гишүүддээ хариуцлага тооцох тухай хэлэлцэн, шийдвэр гаргах юм байна. Тодруулбал, Хөгжлийн банкнаас зээл авсан, чанаргүй зээлдэгчдэд хариуцлага тооцох, намын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргах аж.
МАН-ын 30 дахь их хурал өнгөрсөн онд /2021.12.06/ болж, 100 жилийн түүхтэй, эрх баригч намынхан хүний эрхийг хамгаалах хийгээд авлигатай тэмцэх бодлого танилцуулахаар болсноо олон нийтэд мэдээлж байв.
Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлсэн үгэндээ "Монгол ардын нам дэвшилтэт нам болохын хувьд намаас сонгогдон, томилогдож, төрийн болон улс төрийн алба хашиж буй гишүүдэд ёс зүй, сахилгын хариуцлага хүлээдэг улс төрийн соёл хэвшүүлэхээр ажиллаж байна. Үүний тулд намын ардчиллын зарчимд харшилсан, хүний эрхийг зөрчсөн, Монгол ардын намын үнэт зүйлийг сэвтээж буй ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлдэггүй, намын аливаа удирдах албан тушаалд ажиллуулдаггүй байх, төрийн болон улс төрийн албан тушаалд томилоход дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг, Намын хяналтын ерөнхий хороо болон Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэс болгон хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна" гэж онцолж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж