Хуулсан замаа дугуйн зам болгоно гэж албаныхан амлав

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Хуулсан замаа дугуйн зам болгоно гэж албаныхан амлав

Хуулсан замаа дугуйн зам болгоно гэж албаныхан амлав

Таван шараас Офицеруудын ордон хүртэл дугуйн зам байгуулж байгаа талаар Хотын стандарт, хяналт газрын орлогч дарга О.Оджаргал өнөөдөр /2022.02.17/ мэдээлэхдээ "Захиалагчийн хяналт тавьж, дугуйн замын төлөвлөлт, хучилтад тавигдах шаардлагад зөвлөгөө өгөх, явцын хяналтыг хамтран хэрэгжүүлэх тал дээр анхаарч байна. Энэ бүхнийг “Дугуйн замын төлөвлөлт болон явган хүний зам талбайн төлөвлөлтөд тавигдах техникийн ерөнхий шаардлагын хүрээнд хийж хэрэгжүүлнэ" гэсэн юм.

Өнгөрсөн жилийн тавдугаар сард эхэлсэн нийслэлийн дугуйн замын ажлын явц ахицгүй хэвээр байсаар он дуусгасан. Стандарт, хэмжилзүйн газраас дугуйн замын стандартыг “Унадаг дугуйн замын өргөн 1-1.5 метр, явган хүний зам 2.5 метр буюу нийтдээ 3.5-4 метр өргөнтэй байх ёстой" хэмээн тогтоосон. Гэтэл Улаанбаатар хотод байдаг 84.7 км дугуйн зам стандартад нийцдэггүйн улмаас засвар шинэчлэлтийн ажлыг жил бүр хийдэг.

Ахиц дэвшилгүй ажил явуулж, зам хуулж байгааг иргэд эсэргүүцдэг. Санал хүсэлтийг харгалзаж, ямартай ч энэ жилдээ эхний маршрутыг ашиглалтад оруулна гэж албаныхан амлав. 2020-2021 онд нэмэлт найман байршилд 52.8 км дугуйн зам байгуулахаар төлөвлөсөн билээ. Зориулалтын замтай болсноор унадаг дугуйн хэрэглээ нэмэгдэж, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах ач холбогдолтой. Харамсалтай нь, бүтээн байгуулалт нь товлосон хугацаандаа дуусахгүй, ирэх жил дахин үргэлжлэхээр болсон.

Дугуйн замын төслийг хариуцаж буй албаны хүмүүс хэлэхдээ "Энэ онд хоёр багц хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн дугуйн замын ажлыг зохион байгуулж буй. Тодруулбал, Нийслэлийн төсвийн хөрөнгөөр зургаан байршилд 16.34 км дугуйн зам тавих ажил 2021 оны тавдугаар сард эхэлсэн байдаг.

Гүйцэтгэгчээр нь “Драгон бриж” ХХК, “МАЗ” ХХК-ийн түншлэл ажиллаж, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар хянаж буй юм байна. Ажил нь эхлээд гурван сарын хугацаа өнгөрөхөд өнгөн хэсгийг нь хуулсан шороон замуудын ихэнх хэвэндээ л байна. Автозамын баруун, зүүн хэсгээр явган хүний замын хажуугаар зэрэгцүүлэн хийхээс гадна зарим тохиолдолд автозамаас шалтгаалан замын дундах ногоон байгууламжийн голоор дугуйн зам гаргахаар төлөвлөж, шороон зам болгосон. Энэ жилийн хувьд ганцхан дугуйн зам гаргах биш амрах цэг, гэрэлтүүлэг гээд тохижилтыг шийдэж, цогцоор нь хийхээр төлөвлөсөн, хугацаандаа амжиж дуусгана" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж