Дэлхийн хамгийн том хөгжмийн фестивалийн нэг Coachella энэ жил дөрөвдүгээр сарын 15-17 болон 22-24-ний хооронд болох гэж байна.
Тус фестивалийн үеэр ямар нэгэн вакцины гэрчилгээ шаардахгүй, маск зүүх шаардлагагүй гэж зохион байгуулагчид мэдэгджээ. Гэхдээ засгийн газраас журамдаа өөрчлөлт оруулахыг шаардвал маск болон вакцины гэрчилгээ шаардана гэв.
Хэдийгээр Covid-19-өөс хамгаалахын тулд амны хаалт зүүх шаардлагагүй ч зохион байгуулагчид тасалбартай хүмүүст цөлийн тоосноос хамгаалах маск хэрэглэхийг анхааруулжээа. Энэ жилийн фестивальд “The Hu” хамтлаг Монголоо төлөөлөн оролцох юм.
Эх сурвалж: SKY NEWS
Холбоотой мэдээ