

Xbox 360, PC, Playstation 3 консолууд дээр Warner Bros, Interactive entertainment нар “FEAR 3” тоглоомыг бүтээгдээд ирэх аравдугаар сарын 20-нд зах зээлд борлуулж эхлэх гэж байна.
Тус тоглоомын албан ёсны трэйлер нь өчигдрөөс видео тоглоомын сайтуудад тавигдсан байна. FEAR-ын хоёрдугаар анги нь 2009 онд нээлтээ хийж байсан. First person shooter төрлийн энэхүү тоглоомын туршид амьд үлдэхийн төлөө тэмцэл хийх ба аймшгийн action гэсэн жанрт ч хамаарагдах гэнэ. Мөн тоглоомын орчин, зураглал нь нилээн хүнд харагдах болно гэжээ.
Н.Наран