Амьдралаас "тасарсан" аян

Хуучирсан мэдээ: 2022.02.17-нд нийтлэгдсэн

Амьдралаас "тасарсан" аян

Амьдралаас "тасарсан" аян

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар “Илүүдэл жингүй-Эртэч монгол” аян өрнүүлээд буй. Энэ хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт биеийн тамир, спортын заал өчигдрөөс үнэ төлбөргүй болов. Цагийн хуваарийг өглөө 06:30-07:30 цаг хүртэл зохицуулжээ. Спорт заалууд ирэх зургадугаар сарын 1-нийг хүртэл үнэ төлбөргүй болохыг мэдээлж буй юм. Гэвч уг шийдвэрийг бодит байдалтай харьцуулахад өглөөний 08:00 цагтай уралддаг нийслэлийнхэн спорт заал зорих нь юу л бол.

Иргэдийг ажил, сургуультай нь хөл залгадаг нийтийн тээвэр 06:30 цагт хөдөлгөөнд орж, түгжрэл ч мөн эхэлдэг. Нийтийн тээврийн газраас мэдээлснээр, замын ачаалал өглөө захын хорооллоос хотын төвийг чиглэж ихэсдэг байна. Түгжрэлд бухимдаж, цагаа барж байгаа нийслэлийнхэн өглөө 08:00 цагт сургууль, ажил руугаа яарна уу гэхээс спорт заал зорихгүй биз ээ. Жишээ нь, 59 сургуулийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 07:45 цагаас хичээл эхэлдэг хүүхдүүдийн тухайд эцэг, эх нь сургуульд нь хүргэж өгөхтэй зэрэгцэн ажлын цаг нь давхцахад юун спорт зааланд гүйж, эрүүл мэнддээ анхаарах  манатай л болно. Харин ажил тарсны дараа спорт заалууд үнэ төлбөргүй байсан бол илүү бодит үр дүнтэй байх байсан биз ээ.

Спорт заалуудын байршлыг танилцуулъя.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж